Page 10 - Эрүүл мэнд
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Одоогийн  болон  хүрэхийг  хүсэж  буй  нөхцөл  байдлыг  тодорхойлсны  дараа  эдгээрийн  хооронд  ямар
            зөрүү  байгааг  илрүүлнэ.  Үүний  тулд  одоогийн  нөхцөл  байдлаас  хүсэж  буй  нөхцөл  байдалд  хүрэхэд
            юу  дутаад  байгааг  олж  тогтооно.  Өөрөөр  хэлбэл,  дээрх  хоёр  нөхцөл  байдлын  зөрүүг  үүсгэж  буй
            шалтгааныг тодорхойлно.
            Ийнхүү  тус  шалтгаан  бүхий  зөрүүг    олж  илрүүлэн,  түүнийг  хэрхэн  нөхөхийг  томьёолсон  томьёолол
            нь  суралцахуйн  үр  дүн  болно.  Энэ  нь  сурагчдын  эрүүл  мэндийн  боловсролын  хэрэгцээтэй  нягт
            уялдаатай юм.
            Зөрүү нөхөгдөж, өөрчлөлт гарсан эсэхийг буюу хүссэн үр дүндээ хүрсэн эсэхийг тодорхойлж буй байдал
            нь үнэлгээ юм. Тус өөрчлөлтийг хэрхэн хэмжихийг илэрхийлж буй зүйл нь үнэлгээний арга юм.
            Сэтгэцийн  эрүүл  мэнд  нэгжийн  хүрээнд  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа  дээрх  зөрүүг  нөхөх
            зарчмыг баримталсан болно.

            Дээрх зүйлийг жишээний хамтаар дараах хүснэгтээр харуулж байна.

            Хүснэгт 1.

                              Хүрэхийг хүсэж
             Одоогийн нөхцөл    буй нөхцөл     Илэрсэн зөрүү    Мэдлэг, чадвар, хандлагын   Суралцахуйн үр дүн
                  байдал          байдал                           улмаас үүссэн зөрүү


                                                                                          Хичээлийн үйл
                                             Ямар байгаа                                  ажиллагаанд
             Одоо юу болж     Юу болох       болон ямар       Та одоогийн нөхцөл байдлыг  оролцсоны үр
             байна вэ? /одоо   ёстой вэ? /   байх ёстой       ямар учраас  байгаа гэж     дүнд сурагчид юу
                              ямар байх
             ямар байна вэ?   ёстой вэ?      хоёрын зөрүү,    боддог вэ?                  чаддаг болсон
                                             ялгаа нь юу вэ?                              байхыг та хүсэж
                                                                                          байна вэ?
                                                              М: өөртөө итгэлтэй
                                                              харилцахад юуг анхаарах     Сурагч ямар ч
                                             Тэд харилцааны
                              Өсвөр                           хэрэгтэйг мэдэхгүй          нөхцөлд  бусадтай
             Өсвөр насныхан  насныхан        хэлбэр,          Ч: үгэн ба үгэн бус         үгэн ба үгэн
             өөртөө итгэлтэй  өөртөө         тэдгээрийн үр    хэлбэрийг оновчтой          бус хэлбэрийг
                                             нөлөө, хэрхэн
             харилцаж         итгэлтэй       өөртөө итгэлтэй   хослуулан ашиглаж          оновчтой
             чадахгүй байна   харилцдаг      харилцах аргыг   чадахгүй                    хослуулан
                              байх                            Х: өөртөө итгэлтэй          өөртөө итгэлтэй
                                             мэддэггүй
                                                              харилцааны ач холбогдлыг    харилцдаг болно.
                                                              ухаараагүй
             Өсвөр насныхан  Бусдад          Бусдад           М: бусдад ямар арга замаар
             бусдад           анхаарал       анхаарал         анхаарал халамж тавихаа     Сурагч янз бүрийн
             анхаарал,        халамж тавьж  халамж тавьж      мэддэггүй                   нөхцөлд бусдад
             халамж тавьж     байгаагаа      байгаагаа үгээр  Ч: анхаарал халамж          анхаарал халамж
             байгаагаа        үгээр болон    болон үйлдлээр  тавьж буйг илэрхийлэх үг,    тавьж байгаагаа
             үг, үйлдлээр     үйлдлээр       хэрхэн           үйлдлийг оновчтой сонгож    үг, үйлдлээрээ
             оновчтой         оновчтой       оновчтой         хэрэглэдэггүй               оновчтой
             илэрхийлж        илэрхийлдэг    илэрхийлэхийг    Х: бусдад анхаарал халамж   харуулдаг болно.
             сураагүй         байх           мэддэггүй        тавихыг боддоггүй


            Үнэлгээний шалгуурыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан болно. Үүнд:
                 Нэгж хичээлийг судалснаар сурагчдад бодитой ямар өөрчлөлт гарахыг тооцоолох
                 Багш тухайн өөрчлөлтийг хэрхэн үнэлэхээ тодорхойлох
                 Бодит чадварын үнэлгээг орхигдуулахгүй байхад анхаарах
                 Агуулга, үйл явц, чанар, үр нөлөөг үнэлэхэд чиглэгдсэн байх



             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15