Page 11 - Эрүүл мэнд
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Гүйцэтгэлийн 4 түвшинг боловсруулахдаа дараах зарчимд тулгуурласан. Үүнд:
                 Гүйцэтгэлийн  түвшин  тус  бүр  нь  сурагчдын  бодит  байдлыг  үнэлэх  боломжтой  байх  ба
                  оноожуулах боломжтой байх
                 Цогц байх буюу гүйцэтгэлийн чанарын талаар дүгнэлт хийх боломжтой байх
                 Үнэлгээний шалгуурт суурилсан байх буюу түүний цар хүрээнээс хэтрэхгүй байх
            Бид  суурь  боловсролын  түвшинд  7  дугаар  ангийн  “Сэтгэцийн  эрүүл  мэнд”  нэгжийг  сонгон  авч,  тус
            нэгжийн  хүрээнд  үнэлгээг  хэрхэн  хийх  талаар  энэхүү  зөвлөмждөө  тусгасан.  Үнэлгээний  даалгаврыг
            боловсруулахдаа дараах үзэл баримтлалыг мөрдлөгө болгосон.
            Үнэлгээний  гол  зорилго  бол  сурагчдын  ахиц  дэвшил,  хөгжлийг  дэмжихэд  оршино.  Үнэлгээ  нь
            сурагчдын  эзэмшсэн  мэдлэг,  чадвар,  хандлагыг  зөвхөн  үнэлэх  төдий  зүйл  бус  харин  суралцагчид
            хэрхэн суралцаж байгааг илрүүлэх, суралцах үйл ажиллагааг хэрхэн өрнүүлэхийг шийдвэрлэх, сурагч
            цаашид  хэрхэн  суралцах  стратегийг  сонгох,  түүнчлэн  сургалтын  агуулга  ба  сургалтын  заах  арга
            зүйг  сайжруулах,  сургалтад  ашиглах  хэрэглэгдэхүүнийг  баяжуулахад  чиглэгдэнэ.  Өөрөөр  хэлбэл,
            сурагчийн  сурах  үйл  явц  болон  багшийн  сургах  үйл  явцыг  сайжруулахад  ашиглагдана.  Тиймээс
            багш нар үнэлгээ хийхдээ дээрх зорилгыг санаж байх нь чухал юм.
            Боловсролын салбарын практик үйл ажиллагааны хүрээнд гарааны, явцын болон үр дүнгийн үнэлгээг
            хэрэглэдэг.  Гарааны  үнэлгээ  нь  тухайн  хичээлийг  зааж  эхлэхийн  өмнө  сурагчийн  мэдлэг,  чадвар,
            хандлага ямар байгааг илрүүлэх ба тус үнэлгээний үр дүнг явцын болон эцсийн үнэлгээтэй харьцуулан
            сурагчийн ахиц дэвшлийг тодорхойлоход ашиглана.
            Явцын  үнэлгээ  нь  сурагч  хичээлийн  явцад  хэрхэн  суралцаж  байгааг  илрүүлэх  ба  энэ  нь  багш,
            сурагчийн хувьд дараах шийдвэр гаргахад хэрэглэгдэнэ. Үүнд:
                 Сурагчийн хувьд цаашид хэрхэн суралцах арга замаа тодорхойлох
                 Багш нарын хувьд сурагчдын суралцах үйл явцыг хэрхэн өрнүүлэх, сургалтын агуулга, арга зүй,
                  хэрэглэгдэхүүнийг хэрхэн сайжруулах талаар шийдвэр гаргах

            Үр  дүнгийн  үнэлгээг  тухайн  хичээлийн  жилийн  эцэст  хийх  бөгөөд  энэ  нь  дараах  зорилгыг  хангахад
            чиглэгдэнэ. Үүнд:
                 Эрүүл мэндийн хичээлийг судалж дууссаны дараа сурагч тус бүр юу мэддэг, чаддаг болж, ямар
                  итгэл үнэмшил, хандлагатай болсныг тодорхойлохын зэрэгцээ сурагчдад тухайн хичээлийг ямар
                  түвшинд судалсныг харуулах дүн тавина.
                 Тухайн сургалтын хөтөлбөрийн зорилго хэр зэрэг биелэгдсэн, үр дүндээ хэр хэмжээгээр хүрснийг
                  дүгнэнэ.  Тус  үнэлгээ  дүгнэлтийг  сурагчийн  өвөрмөц  ялгаатай  бүлгээр,  нэг  сургуулийн  эрүүл
                  мэндийн  хичээл  зааж  буй  багш  тус  бүрээр,  мөн  сургууль,  сум,  дүүрэг,  аймаг,  нийслэл,  улсын
                  хэмжээнд гэх зэргээр хийж судлан шинжлэх ба улмаар бодлогын шийдвэр гаргахад ч ашиглах
                  боломжтой.

            Бид  энэхүү  зөвлөмждөө  эрүүл  мэнд  хичээлийн  үр  дүнг  хэрхэн  үнэлэх,  тус  үнэлгээнд  үнэлгээний
            шалгуур үзүүлэлт, түүнийг хэрхэн ашиглах талаар тусгасан болно. Үүнийг өөрсдийн үйл ажиллагаандаа
            тусган  авч,  үр  дүнтэй  хэрэгжүүлэхийн  тулд    тус  зөвлөмжид  тусгагдсан  нэр  томьёо  болон  үндсэн
            ухагдахууныг  ямар  утга  агуулгаар  хэрэглэсэн  болохыг  мэдэх  хэрэгтэй.  Энэ  хэсэгт  бид  дараах
            нэр томьёог тайлбарлах болно.

                                  Тус зөвлөмжид хэрэглэгдэж буй нэр томьёоны тайлбар
            Шалгуур:  Энэ  нь  сурагчийн  гүйцэтгэлийг  үнэлэхэд  ашиглах  удирдамж  бөгөөд  ихэвчлэн  харьцангуй
            жижиг агуулгын нэгжийг хамрах ба заавартай нягт холбоотой байдаг. Мөн сурагчийн хийсэн зүйлийг
            гүйцэтгэлийн хэмжүүрийн дагуу үнэлэх үнэлгээний рубрикийг боловсруулахад үндэс суурь болно.

            Бодит  чадварын  үнэлгээ:  Үндсэн  мэдлэг,  чадвараа  зөв  хэрэглэж  ашиглаж  байгаа  эсэхийг
            харуулахуйц  бодит  амьдрал  дээрх  үйлдлийг  хийж  гүйцэтгүүлэх  үнэлгээний  хэлбэр.  Бодит  чадварын
            үнэлгээний  шалгуур  нь  мэдлэг  бүтээх,  эрэл  хайгуул  хийх,  хичээл  сургалтын  үйл  ажиллагаанаас
            бусад нөхцөлд эзэмшсэн мэдлэг, чадвараа амжилттай ашиглаж хэрэглэх зэргийг багтаана.



                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16