Page 9 - Эрүүл мэнд
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Нэг. Үнэлгээний
                                                       шалгуурыг хэрэгжүүлэх

                                                       арга зүйн зөвлөмж








                                              Эрүүл  мэнд  хичээлийн  хувьд  суралцахуйн  удирдамжид  тусгасан
                                              үндсэн 6 чиглэл буюу бүлэг сэдвийг нэгж болгон авсан. Тиймээс
                                              үнэлгээний нэгж нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин
                                              дэх бүх ангид ижил байна. Энэ нь боловсролын түвшин тус бүрт
                                              сурагчийн  эзэмшсэн  мэдлэг,  чадвар,  хандлагыг  тэдгээр  нэгж
                                              бүрээр  үнэлж,  үр  дүнг  тооцох  давуу  талыг  бүрдүүлсэн.  Өөрөөр
                                              хэлбэл,  үнэлгээний  нэгжийг  ашиглан  хөндлөн  болон  босоо
                                              байдлаар  үнэлгээг  хийх  бүрэн  боломжтой  юм.  Эдгээр  6  нэгж
                                              тус  бүрээр  сурагчийн  ахиц  дэвшлийг  анги  тус  бүрт  төдийгүй
                                              боловсролын түвшин тус бүрт сурагчид өөрсдөө болон хөндлөнгөөс
                                              үнэлж, үр дүнг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийж болно.
                                              Суралцахуйн үр дүн нь бидний хүрэхийг хүсэж буй нөхцөл байдал
                                              юм.  Тиймээс  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа  зөрүүг  нөхөх
                                              зарчмыг  баримталсан  болно.  Тус  зарчимд  тулгуурлан  дараах
                                              алхмын  дагуу  тунгаан  бодож  суралцахуйн  үр  дүнг  томьёолсон.
                                              Үүнд:
                                                 – Одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох
                                                 – Хүрэхийг хүсэж буй нөхцөл байдлыг тодорхойлох
                                                 –  Одоогийн  болон  хүрэхийг  хүсэж  буй  нөхцөл  байдлын  хооронд
                                                 ямар зөрүү байгааг олж илрүүлэх
                                                 – Мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой ямар зүйлийг суралцах
                                                 шаардлагатай  байгааг тодорхойлох
                                                 – Тус зөрүү буюу дутуу зүйлийг хэрхэн нөхөхийг тодорхойлох
                                              Нэгж тус бүрийн хүрээнд одоогийн нөхцөл байдлыг бодит мэдээ
                                              баримт,  тулгамдсан  асуудалд  үндэслэн  тодорхойлсон.  Тухайлбал,
                                              сэтгэцийн  эрүүл  мэнд  нэгжийн  хүрээнд  хүүхэд  өсвөр  үеийнхэнд
                                              нас,  сэтгэл  зүйн  онцлогтой  холбоотой  ямар  асуудлууд  нийтлэг
                                              тулгамддаг  талаарх  бодит  мэдээ  баримтыг  ашиглан  одоогийн
                                              нөхцөл байдлыг төсөөлөн тодорхойлсон.
                                              Хүрэхийг  хүсэж  буй  нөхцөл  байдал  нь  одоогийн  нөхцөл  байдал
                                              шийдвэрлэгдсэн  байх  тэр  цаг  мөч  бөгөөд  энэ  нь  ямар  байдлаар
                                              шийдвэрлэгдсэн  байхыг  томьёолсон  томьёоллыг  хүрэхийг  хүсэж
                                              буй нөхцөл байдал гэж үзэж болно.



                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14