Page 23 - Дизайн технологи
P. 23

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            II түвшин: Зураг зүйн дүрэм стандартын дагуу деталийн нүүрний  проекцыг нэгдсэн проекцын  тэнхлэг
            дээр тооцоолон зурдаг.
                              Даалгавар 2:  Өгөгдсөн деталийг нэгдсэн ортогональ проекцын  нүүрний хавтгайд
                              проекцлон  зураарай. Дараах дарааллын дагуу зурж гүйцэтгэдэг. /2оноо/
                              А. Харилцан перпендикуляр проекцын тэнхлэг байгуулдаг. /1 оноо/
                              Б. П1 нүүрний хавтгай дээр V проекцыг өгөгдсөн хэмжээсийн дагуу зурдаг. /1 оноо/


            III  түвшин:  Зураг  зүйн  дүрэм  стандартын  дагуу  деталийн  хэвтээ  ба  хажуугийн  проекцыг  параллел
            проекцын аргаар зурдаг.
                               Даалгавар  3:  Дараах  деталийн  хэвтээ  ба  хажуугийн  проекцыг,  зурж  хэмжээг
                               бичээрэй. /3 оноо/
                                А.Харилцан перпендикуляр проекцын тэнхлэг байгуулдаг.
                                Б.П2 хавтгай дээр нүүрний V чиглэлд  деталийн нүүрний проекцыг проекцыг зурдаг.
                                В.П3 хавтгай дээр деталийн  хажуугийн  проекцыг зурдаг.

            IV  түвшин:  Зураг  зүйн  дүрэм  стандартаар  геометр  биет  ба  деталийг  нэгдсэн  ортогональ  проекцын
            аргаар зурдаг.
            Даалгавар 4:  Өгөгдсөн (геометр биетүүд)-ийг нэгдсэн ортогональ хавтгайн проекц дээр стандартын
            дагуу зурж хэмжээг бичих. Дараах дарааллын дагуу гүйцэтгэдэг. /4 оноо/ Хүснэгт №1 ашиглаарай.














             а. Зөв 6 өнцөгт призм       б. 3 өнцөгт призм            в. цилиндр             г. пирамид             д. конус

            Хүснэгт №12. Даалгаврын хувилбарууд

                  Даалгаврын хувилбар             1            2            3            4            5

             Тойргийн диаметр-d, өндөр-h      d1     h1    d2     h2    d3     h3     d4   h4     d5    h5
             Зөв 3, 4, 6 өнцөгт суурьтай      40     70    50     84    50     90    40    68     30    58
             призм

             Зөв 3, 4, 6 өнцөгт суурьтай      50     62    40     60    30     60    40    74     50    76
             пирамид

             Цилиндр биет                     30     56    40     60    40     70    50    80     40    80

             Конус биет                       50     65    40     74    50     80    40    66     50    78

            Үнэлгээний шалгуур 2: ДТ.8.1.ҮД1.Ш2. Зураг зүйн дүрэм стандартаар деталийн аксонометр проекцын
            аргаар зурдаг.
            I  түвшин:  Зураг  зүйн  дүрэм  стандартын  дагуу  деталийн  аксонометрын  (диметр,  изометр)  проекцын
            тэнхлэгийг  Х, Y, Z  ) байгуулдаг.




                                                                                                          19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28