Page 28 - Дизайн технологи
P. 28

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

               Даалгаврын  гүйцэтгэлд анги нийтээр, сурагч болон  даалгавар тус бүрээр  шинжилгээ хийж болно.
            Анги нийтээр нь шинжилгээ хийхдээ: 25 суралцагч шалгагдсанаас  ...   суралцагч 90-100% VIII түвшин,
            ...   суралцагч 80-89 % VII түвшин,   ...   суралцагч 70-79%  VI түвшин гэх зэргээр ангийн суралцагчдын
            амжилт   ...  %,  АВ -  ...   %  - ийг анги нийтээр нь хийж дүгнэлт гаргаж болно.
            Мөн сурагч тус бүрээр нь шинжилгээ хийхдээ: Тухайн сурагч ямар даалгаврыг зөв, ямар даалгаврыг
            буруу гүйцэтгэснээр  нь   суралцахуйн үр дүнд хүрсэн эсэхийг тодорхойлж болно.
            Жишээ нь: Нийт сурагчдын ажилласан шалгалтын 1-р даалгавар 85%, 2-р даалгавар 52% гүйцэтгэлийн
            хувьтай  дүгнэдсэн  бол  тухайн  2-р  даалгаврын  агуулгад  дүн  шинжилгээ  хийж,  дүгнэлт  гарган
            цаашид  тухайн  хичээлийн  агуулгыг  хэрхэн  сурагчдад  оновчтой  олгох  талаар  ажлаа  төлөвлөх  явдал
            юм.  Тухайлбал:  Өгөгдсөн  деталийг  нэгдсэн  ортогональ  проекцын    нүүрний  хавтгайд    проекцлон
            зурах  гэсэн  1-р  даалгаврыг  ихэнх  суралцагчид  85-аас  дээш  хувьтай  гүйцэтгэсэн  бол  даалгавар
            2-ын  харилцан  перпендикуляр  проекцын  3  тэнхлэг  дээр  зурахдаа  байгуулалтын  алдаа  гарган
            хэвтээ  болон  хажуугийн  проекцыг  байгуулахдаа  паралел  шилжүүлэлтийн  аргаа  сайн  ойлгоогүй
            зэргээс  болж  52%  дүгнэгдсэн    байна.  Иймд  60-аас  доош  хувьтай  бол    даалгавар  тус  бүрд  дүгнэлт
            гаргаж  (даалгаврын  тавил  хүндэдсэн,  зураглал  ихтэй  тул  хугацаа  их  шаардсан  гэх  мэт  шалтгааныг
            илрүүлж  зурах  чадвар  сул,  мэдлэг  ойлголт  чадвар  эзэмшилт  тааруу  сурагчидтай)  цаашдын
            хичээлийн төлөвлөлтдөө юуг анхаарч ажиллахаа багш төлөвлөнө.

             Даалгаварт шинжилгээ хийх аргачлал
            Сурагчдын  ажилласан шалгалтын даалгавруудад шинжилгээ хийж дүгнэлт гаргаж болно.
            Сурагчдын даалгаврын гүйцэтгэлд  дүн шинжилгээ хийх аргачлалыг Хүснэгт 21 –ээр харуулав.

            Хүснэгт 15. Даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх жишээ  (Нэг даалгаврын жишээгээр)
                                      ДТ8.1.ҮД1. Деталийг ортогональ ба аксонометрийн проекцын аргаар,
             Суралцахуйн үр дүн
                                      параболын муруйг F фокус цэгийн аргаар зурдаг.
             Суралцахуйн үр дүнгийн  ДТ8.1.ҮД1. Ш1. Зураг зүйн дүрэм стандартаар деталийн нэгдсэн
             үнэлгээний шалгуур       ортогональ проекцыг зурдаг.

                                                             III түвшин:  Зураг зүйн дүрэм стандартын
                                                             дагуу деталийн хэвтээ ба хажуугийн  проекцыг
                                                             параллел проекцын аргаар зурдаг.
             Даалгавар
                                                             Даалгавар 3:  Дараах деталийг хэвтээ ба
                                                             хажуугийн хавтгайд проекцлон зурж хэмжээг
                                                             бичээрэй. /3 оноо/

                                      -  Харилцан перпендикуляр проекцын тэнхлэг байгуулсан байдал
             Гүйцэтгэлийг нотлох      -  П2 хавтгай дээр нүүрний V чиглэлд  деталийн нүүрний проекцыг
             баримт                    проекцыг зурсан байдал
                                      -  П3 хавтгай дээр деталийн  хажуугийн  проекцыг зурсан байдал

             Үнэлгээний хэлбэр        Нэг даалгаврын жишээгээр
                                      -  Харилцан перпендикуляр проекцын тэнхлэг байгуулахдаа алдаа
             Үр дүн                    гаргасан. 75%
             (Даалгаврын              -  П2 хавтгай дээр нүүрний V чиглэлд  деталийн нүүрний проекцыг
             гүйцэтгэлийн хувиар)      проекцыг алдаатай зурсан.  57%
                                      -  П3 хавтгай дээр деталийн  хажуугийн  проекцыг алдаатай зурсан.  40%

                                      1. Даалгаварт дүн шинжилгээ хийх
                                        -  Даалгавар суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуурт уялдсан эсэх
                                        -  Даалгаврын өгөгдөл сурагчдад ойлгомжтой байсан эсэх
             Дүгнэлт
                                        -  Хичээлийн агуулга, үйл ажиллагаа даалгавартай уялдсан эсэх
                                         (Даалгавар хүнд эсвэл хөнгөн байсан эсэх)
                                      2. Даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх


             24
   23   24   25   26   27   28   29   30   31   32