Page 36 - Himi - 1217
P. 36
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Суралцахуйн үр дүнг ямар гүйцэтгэлийн түвшинд эзэмшсэн талаар аман болон бичгийн хэлбэрээр эргэх
холбоо өгдөг.
Багшлахуй, суралцахуйн үйл явцын салшгүй нэг хэсэг нь албан бус, аман хэлбэрээр өгөх эргэх
холбоо байдаг ч гэсэн сурагчийн гүйцэтгэлийг үнэлэх үед л эргэх холбооны талаар боддог.
Ихэнхдээ энэ төрлийн үнэлгээний эргэх холбоог багш нар аман хэлбэрээр биш бичгээр,
гүйцэтгэлд тайлбар өгөх байдлаар өгдөг. Үнэлгээг 1) нэгж, улирлын эцэст суралцагчийг юу сурж
эзэмшсэнийг үнэлэх (эцсийн үнэлгээ), 2) хичээлийн явцад сурагчийн давуу, сул талыг илрүүлж,
цаашдын суралцахуйг чиглүүлэх, сайжруулах (явцын үнэлгээ) зорилготой байдгийг бид мэднэ.
Сүүлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эргэх холбоогоор хангахын тулд дараах зүйлийг анхаарах
хэрэгтэй.
Эерэг зүйлийг үргэлж онцлох. Өөрчлөлт хийх эерэг хүсэл тэмүүллийг өдөөхийн тулд эргэх холбоог
зорьж буй суралцахуйн үр дүнд хүрэхэд чиглэсэн, бүтээлч, ойлгомжтой, шударгаар (хувь хүнд
чиглэсэн биш), ашигтай байхуйцаар өгөх хэрэгтэй. Сурагчийн гаргасан алдаатай ойлголт, ташаа
ойлголтыг засаж залруулах, сайжруулах арга замыг дэвшүүлж, дараагийн шатны суралцахуйд нь
чиглүүлэхэд эргэх холбоог залуурдана. Өөрөөр хэлбэл шилдэг сайн сурагчийг зөвхөн магтаалаар,
эсвэл тааруу сурагчийг зөвхөн шүүмжлэлээр эргэх холбоог өгсөөр байвал аль ч тохиолдолд сурагчийн
урам зоригийг мохоож, идэвхгүй суралцахад хүргэнэ. Иймд эргэх холбоог өгөхдөө хувь хүнд
чиглэлгүй, төвийг сахисан байр сууринаас энэ хариултаар юуг хүлээж байсан, хэрхэн сайжруулбал
хүлээлттэй нийцэх тухай товч тодорхой зөвлөмж өгнө.
Эерэг, сөрөг зүйлийг хослуулах. Эргэх холбоог өгөхдөө сурагчийн хийсэн зүйлд сөрөг тэмдэглэлийг
оруулахдаа урмыг дэмжих үг бүхий эерэг тэмдэглэлийг дундуур нь оруулж өгнө. Сурагчийг зохих
түвшнээс нь хэтрүүлэн үнэлж, хуурахгүйгээр тавьсан дүн, оноотой тохирч байхаар, бодитойгоор
сурагчийн хүчин чармайлтыг үнэлэх юм. Явцын үнэлгээнд бичгээр дэлгэрэнгүй эргэх холбоо өгөхдөө
заавал дүн, эсвэл оноогоор үнэлнэ.
Эргэх холбоо нь нэг талаас дэмжлэг, урам зориг өгсөн, сурагчид өөртөө итгэх итгэл, найдварыг
бий болгох бол нөгөө талаас сурагчийн шүүмжлэлтэй, дутагдалтай талуудад чиглэсэн засвар,
сайжруулалт, зөвлөмжийг өгөх 2 талын үүрэгтэй. Сурагчийн хийсэн бүтээлд эргэх холбоо өгөхдөө
хамгийн чухал, сурагчийн суралцахуйг дэмжсэн тэмдэглэлээр хязгаарлаж чадвал сурагчийн
хувьд ташаа, алдаатай ойлголтыг засаж залруулах, алдаан дээрээ суралцах үр бүтээлтэй эргэх
холбоо болох болно.
Түүнчлэн нэгжийн үнэлгээний даалгаврын гүйцэтгэлд оношилгоо хийж, суралцагчдын ташаа
болон алдаатай ойлголт, өмнөх төсөөллийг илрүүлэх замаар оновчтой эргэх холбоо өгөх, нэгжийн
төлөвлөлтийг сайжруулах зэргээр баримт нотолгоонд суурилан багшлахуйн үйл ажиллагааг удирдан
явуулах нь багшийн зайлшгүй хийх үйлийн нэг юм.
Жишээ болгон сонгосон сэдвүүдийн хувьд сурагчийн бодит гүйцэтгэлд задлан шинжилгээ хийе. 9-р
ангийн нэг сонголтот болон задгай даалгавар 5-ын гүйцэтгэлийн хувийг Хүснэгт 9-өөр нэгтгэн харуулав.
5. 2018 оны 9-р ангийн чанарын үнэлгээний шалгалт
32