Page 37 - Himi - 1217
P. 37
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хүснэгт 9. 9-р ангийн сурагчийн гүйцэтгэлд хийсэн задлан шинжилгээ
Даалгавар Хариултын хувь, %
Үелэх хүснэгтийн үе, бүлгийн дагуу элементийн металл шинж өөрчлөгдөх зүй тогтлыг илрүүлэх
зорилготой. СҮДШ 9.3.1.1. Гүйцэтгэлийн түвшин I-II
A. Al < Ca < Mg 16.1
B. Mg < Ca < Al 26.9
Элементүүдийг металл шинж нь өсөх
дарааллаар эрэмбэлсэн эгнээг сонгоно уу.
C. Al < Mg < Ca (Зөв хариу) 30
D. Ca < Mg < Al 23
Бүлгийн дагуу металлын устай урвалд орох идэвх өөрчлөгдөх зүй
тогтлыг илрүүлэх зорилготой. Зөв Буруу Хийгээгүй
i). IA бүлгийн
Элементийн металл шинжийн үелэх металлуудын устай
хандлагыг судалъя. урвалд орох идэвх 24 47.4 28.6
үе IA ихсэх дарааллаар
химийн тэмдгийг
1 бичнэ үү.
2 Li
3 Na VIIIB IA IIA ii) Металл натри устай
4 K Fe Cu Zn урвалд орсны дараа
Шүлтийн металлын устай харилцан үүссэн уусмалд
үйлчлэх идэвх нь үелэх хүснэгт дэх фенолфталейн 12.2 44.7 43.1
байрлалтай холбоотой. дусаахад үзүүлэх
өнгийг нэрлэнэ үү.
Нэг сонголтот даалгавар (СҮДШ 9.3.1.1, ГТ I-II)-ын гүйцэтгэлээс харахад “А” хариултыг сонгосон
сурагчид Al < [Ca < Mg] гэсэн үеийн дагуу металл шинж буурдагийг мэдэж байгаа боловч Ca < Mg
гэж бүлгийн дагуух хандлагыг илрүүлэхдээ алджээ. “В” хариултын хувилбарыг сонгосон сурагчид
эсрэгээрээ бүлгийн дагуух металл шинжийн өөрчлөгдөх хандлагыг мэдэж байгаа боловч үеийн
дагуух хандлагыг буруу тодорхойлсон байна. “D” хариултыг сонгосон сурагч үе, бүлгийн дагуу
металл шинжийн өөрчлөгдөх хандлагыг эсрэгээр нь хариулсан учраас алдаатай ойлголттой байх
боломжтой. Энэ даалгаврын зөв хариулт нь 30% эзэлж байгаа учраас 10-р ангийн “Металлыг гарган
авах, түүний хэрэглээ” нэгжийн 10.8.1.а, 10.8.2.а суралцахуйн зорилтыг ангид хэрэгжүүлэхдээ
“үе бүлгийн дагуу металл шинж, бүлгийн дагуу металлын идэвх өөрчлөгдөх зүй тогтлыг илрүүлж,
атомын бүтцэд нь үндэслэн тайлбарлах эхлүүлэх дасгал (Эхлүүлэх дасгал 1)-ыг ажиллуулан
өмнөх мэдлэгийг сэргээн сануулж, алдаатай ойлголтыг зайлшгүй залруулах хэрэгтэй. Задгай
даалгаврын (i) асуултын зөв хариулт ердөө 24% байна. Эндээс үелэх хүснэгтийн бүлгийн металл
шинж, улмаар түүний химийн идэвх өөрчлөгдөх зүй тогтол (СҮДШ 9.3.1.1, ГТ V-VI)-ын харилцан
хамаарлыг илрүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийж болно. Энэ нь өмнөх сонголтот даалгаврын
шинжилгээтэй нэг талаасаа давхардаж байна гэж хэлж болно.
33