Page 39 - Himi - 1217
P. 39

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 10. 11-р ангийн сурагчийн гүйцэтгэлд хийсэн задлан шинжилгээ

                                           Даалгавар                                   Хариултын хувь, %
             Бодисын төлөв ба молекул хоорондын хүчний харилцан хамаарлыг илрүүлэх зорилготой.
             Ердийн температурт F  ба   A.  молекулын хэмжээнээс шууд хамаарч                  0%
                                2
             Cl  хий, Br  шингэн, I  хатуу   диполь-индукцлэгдсэн диполийн харилцан
               2
                      2
                               2
             төлөвтэй байдгийн шалтгаан    үйлчлэлийн хүч ихэснэ.
             юу вэ?                     B.  молекулын хэмжээнээс шууд хамаарч                 17.6%
                                           диполь-диполийн харилцан үйлчлэлийн
                                           хүч ихэснэ
                                        C.  молекулын хэмжээнээс шууд хамаарч                 41%
                                           дисперсийн хүч ихэснэ (зөв хариулт)
                                        D.  молекулын хэмжээнээс шууд хамаарч                 11.8%
                                           туйлт чанар ихэснэ
                                        E.  молекулын хэмжээнээс хамаарч                      29.4%
                                           дисперсийн хүч, туйлт чанар ихэснэ
             Валентын электрон хосын түлхэлцлийн онолыг хэрэглэн молекулын               Зөв        Буруу
             геометрийг тогтоох зорилготой.
             в)  Аммиак,  хлорометаны  молекул  дахь  төвийн  атомын  химийн  холбооны   80.6%     19.4%
                электрон хос болон чөлөөт электрон хосын тоог тодорхойлно уу.
               Молекул     Төвийн    Химийн холбооны электрон     Чөлөөт электрон
                            атом             хосын тоо               хосын тоо
                 NH 3
                CH Cl
                   3
             г)  Валентын электрон хосын түлхэлцлийн онолоор NH , CH Cl молекулын      81.3%       18.7%
                                                                  3
                                                                      3
                хэлбэр, туйлт чанарыг тогтоож, геометрийг зураглаж харуулна уу.
              Молекул    Молекулын хэлбэр  Молекулын геометр    Молекул туйлтай эсэх
              NH 3
              CH Cl
                 3
            Эхний  нэг  сонголтот  даалгаврын  хувьд  сурагч  өгсөн  молекулын  туйлт  чанар  (СҮДШ  11.3.2.1a,  ГТ
            III-IV),  молекул  хоорондын  хүчний  төрөл  (СҮДШ  11.3.3.1б,  ГТ  I-II)-ийг  тогтоосны  дараа  молекулын
            хэмжээнээс  хамаарах  зүй  тогтол  (СҮДШ  11.3.3.1в.  ГT  I-II)  -ыг  илрүүлж  бодисын  төлөвтэй  холбох
            гэсэн  хэд  хэдэн  шатны  үйлийг  хийх  ёстой.  “А”,  “В”  хариултыг  сонгосон  сурагчид  молекулын
            туйлт  чанарыг  тодорхойлж  чадаагүй  учраас  молекул  хоорондын  хүч  (МХХ)-ний  төрлийг  буруу
            тодорхойлсон  боловч  молекулын  хэмжээнээс  хамаарч  МХХ  ихсэх  зүй  тогтлыг  мэдэж  байна.  Иймд
            нийт  сурагчдын  17.6%  нь  СҮДШ  11.3.3.1в.  ГT  I-II-ний  үйлийг  хийж  байгаа  боловч  СҮДШ  11.3.2.1a,
            ГТ III-IV, СҮДШ 11.3.3.1б, ГТ I-II үйлийг хийж чадаагүй байна. Харин “D”, “Е” хариултын хувилбарыг
            сонгосон  сурагчид  туйлт  чанар  нь  молекулын  хэмжээнээс  шууд  хамаардаг  гэсэн  алдаатай
            ойлголттой байна. Энэ даалгаврыг нийт сурагчдын 59% нь буруу хариулсан учраас органик, органик
            биш  бодисын  шинж  чанарын  өөрчлөгдөх  зүй  тогтлыг  илэрхийлсэн  графикийг  ашиглан  молекулын
            туйлт  чанар,  молекулын  хоорондын  хүчний  төрлийг  тогтоох  төсөөтэй  хэлбэрийн  даалгаврыг
            ажиллуулах нь зүйтэй. Жишээлбэл, алкан, альдегид, спиртийн буцлах цэгийн тоон утгыг хүснэгтээр
            өгч  график  байгуулах,  улмаар  гомолог  эгнээний  дагуух  зүй  тогтол,  анги,  бүлэг  хоорондын  буцлах
            цэгийн  ялгааг  илрүүлэх,  молекул  хоорондын  хүчид  үндэслэн  шалтгааныг  тайлбарлах  эхлүүлэх
            дасгалыг хичээлийн эхэнд эсвэл бататгал хэсэгт хэрэглэх боломжтой. (Ангид хэрэгжүүлэх арга зүйн
            санааг харах)



                                                                                                          35
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44