Page 41 - Himi - 1217
P. 41
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
4. АНХААРАХ ЗҮЙЛ, САНАМЖ
1. Суралцахуйн зорилт бол химийн хичээлийн агуулгыг илэрхийлэх бөгөөд нэгж, ээлжит хичээлийг
төлөвлөхөд хэрэглэнэ. Харин суралцахуйн үр дүн бол тодорхой түвшний сургалтын дараа
суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, эсвэл хүрсэн үр дүнг илэрхийлдэг.
2. Суралцагчийн гүйцэтгэлд үндэслэн нэгжийн төлөвлөлтийг суралцахуйн үр дүнд нийцүүлэн
сайжруулан хувиргах боломжтой.
3. Суралцагчийн үнэлгээний даалгаврын гүйцэтгэлд буюу баримт нотолгоонд үндэслэн суралцагчид
эргэх холбоо өгөх, нэгжийн төлөвлөлт, анги дахь үйл ажиллагаа, ажлын хуудас, даалгаврыг
тасралтгүй сайжруулах ёстой.
4. Үнэлгээний даалгаврыг боловсруулахдаа аль болох нээлттэй асуулт асуух, задгай даалгавраар
олон түвшний суралцахуйн үр дүнгийн шалгуурыг үнэлэхүйц байдлаар зохиоход анхаарна. Нэг
сонголтот даалгаварт зөвхөн зөв хариултаар суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж
болохгүй учраас зайлшгүй даалгаврын хариултын хувилбарыг шинжилж, сурагч бүрийн ялгаатай
түвшин, ташаа болон алдаатай ойлголтыг илрүүлэх боломжтой.
37