Page 31 - Himi - 1217
P. 31
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Элемент H C Cl N
Цахилгаан сөрөг чанар 2.2 2.55 3.16 3.44
б) C-H, C-N, C-Cl гэсэн холбоонуудыг холбооны туйлт чанар ихсэх дарааллаар байрлуулна уу. (СҮДШ
11.3.2.1а, ГТ III-IV) [2]
в) Аммиак, хлорометаны молекул дахь төвийн атомын химийн холбооны электрон хос болон чөлөөт
электрон хосын тоог тодорхойлно уу. (СҮДШ 11.3.1.1а, ГТ V-VI) [3]
Молекул Төвийн атом Химийн холбооны электрон хосын тоо Чөлөөт электрон хосын тоо
NH
3
CH Cl
3
Валентын электрон хосын түлхэлцлийн онол нь төвийн атомыг хүрээлсэн валентын электроны тоонд
үндэслэн тухайн молекулын геометрийн хэлбэрийг тодорхойлдог онолын загвар юм. Энэ онолоор
молекул нь төвийн атомын химийн холбооны хос электрон ба чөлөөт хос электронууд хамгийн бага
түлхэлцэлтэй байх боломжит байрлалд оршихыг эрмэлздэг. Учир нь электронууд ойрхон байрлаж
байвал бүгд ижил цэнэг (сөрөг)-тэй тул түлхэлцдэг.
г) Валентын электрон хосын түлхэлцлийн онолоор NH , CH Cl молекулын хэлбэр, туйлт чанарыг
3
3
тогтоож, геометрийг зураглаж харуулна уу. (СҮДШ 11.3.2.2, ГТ III-IV) [4]
Молекул Молекулын хэлбэр Молекулын геометр Молекулын туйлт чанар
NH 3
CH Cl
3
д) Аммиак, хлорометан гэсэн нэгдлүүд дэх молекул хоорондын хүчний төрлийг тодорхойлно уу. (СҮДШ
11.3.3.1а, ГТ VII-VIII, СҮДШ 11.3.3.1б, ГТ VII-VIII) [2]
е) Аммиакийн молекул хооронд үүсэх хүчийг дүрсэлнэ үү. (СҮДШ 11.3.3.1а, ГТ III-IV) [2]
Химийн бодисын усанд уусах чанар нь тэдгээрийн найрлага дахь молекулын туйлт чанар, молекул
хоорондын хүчээс шууд хамаардаг. Учир нь усны молекул туйлтай молекул бөгөөд хоорондоо
устөрөгчийн холбоогоор холбогдсон байдаг. Иймд туйлтай молекул агуулсан химийн бодис нь диполь-
диполийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр усанд сайн уусдаг. Харин туйлгүй молекул нь усны туйлт
молекултай диполь-индукцийн диполь хоорондын хүчээр сул харилцан үйлчилдэг учраас энэ нэгдэл нь
усанд муу уусдаг.
ж) Аммиак, хлорометан болон метаны усанд уусах чанарын буурах дарааллаар эрэмбэлж, шалтгааныг
тайлбарлана уу. (СҮДШ 11.3.3.1в, ГТ VII-VIII) [2]
Нийт оноо [16]
ЗАДГАЙ ДААЛГАВАР 2
Хатуу төлөвт оршдог химийн бодисын физикийн шинж чанар нь тэдгээрийн талст оронт торын
бүтцээс хүчтэй хамаардаг.
а) Ионы, атомын, металлын, молекулын талст оронт тор үүсгэдэг химийн бодисын жишээ тус бүр
нэгийг гаргана уу. (СҮДШ 11.3.1.2, ГТ I-II) [4]
Ионы талст оронт тор
Атомын талст оронт тор
Металлын талст оронт тор
Молекулын талст оронт тор
27