Page 40 - Himi - 1217
P. 40

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Энэхүү  нэг  сонголтот  даалгавраас  харахад  3  өөр  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурын  3  ялгаатай
            түвшний  чадварыг  шалгах  боломжтой  байна.  Өөрөөр  хэлбэл,  нэг  сонголтот  даалгаврыг
            боловсруулахдаа хариултын хувилбарыг сайтар бодож, оновчтой сонгож чадвал хэд хэдэн СҮДШ-ыг
            эзэмшсэн эсэхийг үнэлэх боломжтой байна.

            Ангид  хэрэгжүүлэх  арга  зүйн  санаа:  Бодисын  шинж  чанар  молекул  хоорондын  хүчээс  хамаарах
            хамаарал.
                                                         Үелэх хүснэгтийн 3-р үеийн элементийн хайлах цэгийн
                                                         зүй  тогтлыг  авч  үзье.  Na-Al  хүртэл  металлын  ионы
                                                         цэнэг,  атомын  радиустай  холбоотой  хайлах  цэг  ихсэж
                                                         байна. Харин цахиур ковалент атомын талст оронт тор
                                                         үүсгэж байгаа тул хайлах цэг огцом ихэссэн. P-Cl хүртэл
                                                         энгийн ковалент холбоогоор холбогддог учраас хайлах
                                                         цэг  огцом  буурсан  бөгөөд  гадаргуугийн  талбайгаас
                                                         хамаарч хайлах цэг нь харилцан адилгүй байна.






            Энэхүү   графикаас    1)   нүүрстөрөгчийн
            атомын  тоо  (гадаргуугийн  талбай)-ноос
            хамаарч  буцлах  цэгийн  өөрчлөгдөх  зүй
            тогтол, 2) алкан, спирт, альдегидийн буцлах
            цэг нь молекул хоорондын хүчээс хамаарах
            хамаарлыг сэргээн сануулах боломжтой.




            11-р  ангийн  валентын  электрон  хосын  түлхэлцлийн  онолыг  хэрэглэн  молекулын  геометрийг
            тодорхойлох  задгай  даалгавар  1  в,  г  даалгаврын  гүйцэтгэлийг  авч  үзье.  Энэ  даалгаврын  зөв
            хариултын  хувь  ойролцоогоор  81%  байгаа  учраас  буруу  хариулсан  сурагчдад  багш  бүлгээр  эсвэл
            ганцаарчилсан хэлбэрээр эргэх холбоо өгөх боломжтой байна. Буруу хариулсан хариултын хувилбар,
            түүнд хийсэн шинжилгээг харууллаа.

                                                      Сурагч  “в”  хэсгийг  зөв  хийсэн  байна.  Харин  “г”
                                                      хэсэгт   молекулын     хэлбэрийг   зөв    тодорхойлсон
                                                      боловч  хлорометаны  молекулын  туйлт  чанарыг  буруу
                                                      тодорхойлсон байна. Энэ нь сурагч СҮДШ 11.3.2.2 ГТ V-VI
                                                      түвшинд  хүрсэн  боловч  VII-VIII  түвшинд  бүрэн  хүрээгүй
                                                      байгааг  харуулж  байна.  Энэ  нь  C-Cl  туйлт  холбооны
                                                      нөлөөгөөр  молекул  гажсан  тетраэдр  бүтэцтэй  болж
                                                      туйлтай  молекул  үүсгэдэг  ойлголтыг  мэдэхгүй  байгаатай
                                                      холбоотой.

            Сурагч  аммиакийн  молекул  дахь  химийн  холбоог  цэг-
            хэрээс  диаграммаар  зөв  илэрхийлсэн  байна.  Гэвч  энэ
            сурагч  химийн  холбооны  электрон  хосын  тоог  буруу
            тодорхойлсон  байгаа  нь  СҮДШ  11.3.1.1  ГТ  V-VI  түвшинд
            бүрэн хүрээгүй байгааг харуулж байна. Сурагч аммиакийн
            молекулын    геометрийг    зөв   тодорхойлсон   боловч
            хлорометаны молекулын геометрийг буруу тодорхойлсон
            нь  электрон  хосын  болон  молекулын  геометрийг  хольж,
            ташаа ойлголттой байх магадлалтай байна.

             36
   35   36   37   38   39   40   41   42   43   44