Page 13 - MT _suuri -1217
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний  журамд  тусгасан  8  түвшний  шалгуурд  үнэлгээний  шалгуурын  гүйцэтгэлийн  түвшнийг
            тодорхойлж гаргасан (Хүснэгт 6).
            Хүснэгт 6. Үр дүнгийн үнэлгээний түвшин, шалгуур


              Түвшин                               Үнэлгээний түвшний шалгуур
                         Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахууныг таньдаг, нэрлэдэг, цээжилдэг.
                I-II
                         Эзэмшсэн мэдлэг ойлголтоо заавар, аргачлалын дагуу ашигладаг.


                         Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчмыг тайлбарладаг, бүрэн ойлгодог.
                         Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил, хялбар нөхцөлд хэрэглэдэг.
                         Асуулт асуух, асуудал таамаглал дэвшүүлдэг, шинжлэн судлах үйлд оролцдог.
               III-IV
                         Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах аргыг сонгон хэрэглэхийг хичээдэг.
                         Асуудал, мэдээллийг эргэцүүлэн боддог, санал бодлоо энгийн байдлаар илэрхийлдэг.
                         Бусдын дэмжлэгтэй, зааврын дагуу хялбар асуудлыг шийдвэрлэдэг.

                         Шинжлэх  ухааны  юмс  үзэгдэл,  нэр  томьёо,  ухагдахуун,  зарчим,  хууль  зүй  тогтлыг
                          ойлгодог.
                         Эзэмшсэн  мэдлэг  ойлголтоо  шинэ  нөхцөлд  зааврын  дагуу  хэрэглэдэг,  танил  нарийн
                          төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг.
               V-VI      Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлж, шинжлэн судлах үйлийг зааврын дагуу төлөвлөхөд
                          оролцдог, төлөвлөдөг.
                         Асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулах тохирох аргыг сонгон хэрэглэдэг.
                         Асуудал,  мэдээлэлд  дүн  шинжилгээ  хийдэг,  эргэцүүлэн  бодож  дүгнэлт  гаргадаг,  гол
                          санааг илэрхийлдэг.

                         Шинжлэх  ухааны  юмс  үзэгдэл,  нэр  томьёо,  ухагдахуун,  хууль  зарчим,  зүй  тогтол,
                          хоорондын  хамаарлыг  бүрэн  ойлгодог,  шинжлэх  ухааны  үг  хэллэг  ашиглан  аливаа
                          асуудлыг тайлбарладаг, тодорхойлдог, үнэлэлт дүгнэлт өгдөг, санал гаргадаг.
                         Эзэмшсэн мэдлэг ойлголтоо асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах ямар ч танил
              VII-VIII    бус нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг.
                         Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг.
                         Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах оновчтой аргыг сонгон хэрэглэдэг.
                         Асуудал,  мэдээлэлд  дүн  шинжилгээ  хийдэг,  эргэцүүлэн  бодож  дүгнэлт  гаргадаг,
                          түүнийгээ шинжлэх ухааны үүднээс оновчтой илэрхийлдэг.


            Хүснэгт 6 дахь үнэлгээний түвшний шалгуурыг багцалж үзвэл: Үнэлгээний түвшин бүрд
            1.  Шинжлэх ухааны мэдлэгийг хэрхэн ойлгож тайлбарлах
            2.  Мэдлэгээ хэрхэн, ямар нөхцөлд хэрэглэх
            3.  Асуудлыг ямар аргаар, ямар хэмжээнд шийдвэрлэхийг ялган тодорхойлсон байгааг өнгөөр ялган
                тэмдэглэв.
            Түвшин бүрд тусгасан түлхүүр үгийг баримжаалан тухайн үнэлгээний шалгуурын гүйцэтгэлийн түвшнийг
            тодорхойлсон байдлыг хүснэгт 7-д үзүүлэв.











                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18