Page 12 - MT _suuri -1217
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний  шалгуур  нь  суралцагчийн  хүрсэн  үр  дүн,  амжилтыг  илэрхийлэх  бөгөөд  шалгуур,
            гүйцэтгэлийн үзүүлэлт гэсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй.
            Шалгуур нь суралцагчдын “Би юу хийх ёстой вэ?”, гүйцэтгэлийн үзүүлэлт нь “Би яаж хийх ёстой вэ?”
            гэсэн асуултад хариулна.
            Үнэлгээний  шалгуур  нь  СҮД-д  хүрсэн  амжилтыг  харуулахын  тулд  сурагчид  юу  хийх  ёстойг
            ойлгомжтой болгохоос гадна багш нарт сурагчдын амжилт, гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийх хүчин
            зүйлсийг тодорхойлно.
            Хүснэгт 5. СҮД ба үнэлгээний шалгуурын хамаарал

                      Суралцахуйн
              Нэгж                      Суралцахуйн үр дүн            Суралцахуйн үр дүнгийн шалгуур
                         зорилт
                                                                Бичвэр мэдээллийн бүрэлдүүлэгч хэсгүүдийг
                          6.3а      Сурагч бичвэр мэдээллийг    ялган тайлбарладаг
                Баримт бичиг боловсруулах   технологи  6.3б  алдаагүй оруулж чаддаг   Компьютерт бичвэр мэдээллийг гарын
                                    гарын хурууны зөв
                                                                Компьютерт гарын хурууны зөв байрлалаар
                                    байрлалаар хурдан,
                                                                бичих технологийг тайлбарладаг.
                                    болно.
                                                                хурууны зөв байрлалаар оруулдаг.

                                                                Бичвэр мэдээллийг хэлбэржүүлэх, мөр
                                    Сурагч бичвэр мэдээллийг
                                                                зэрэгцүүлэх үйлдлийг тайлбарладаг.
                                    хэлбэржүүлэлт, мөр
                                    зэрэгцүүлэлт хийх замаар
                          6.3в
                                    баримт бичгийн шаардлагад  Бичвэр мэдээллийг боловсруулахдаа
                                    нийцүүлэн боловсруулж
                                    чаддаг болно.               хэлбэржүүлэх, мөр зэрэгцүүлэх командыг
                                                                гүйцэтгэдэг.
            Хүснэгт  5-д  эхний  СҮД-д  хүрсэн  гэдгийг  харуулахын  тулд  бичвэр  мэдээллийг  бүрдүүлэгч  хэсгүүдийг
            мэддэг,  гарын  хурууны  зөв  байрлалаар  бичих  технологийг  ойлгосон,  бичих  арга  техникээ  мэдэж
            тайлбарлаж чаддаг болсон байхаас гадна түүнийг ашиглан бичвэр мэдээллийг компьютерт оруулдаг
            болсон байхыг харуулж байна.

            Гүйцэтгэлийн түвшин
            Үнэлгээний шалгуурын гүйцэтгэлийн үзүүлэлтийг гүйцэтгэлийн 4 түвшнээр тодорхойлсон. Үнэлгээний
            шалгуурын  гүйцэтгэлийн  түвшнийг  тодорхойлохдоо  ерөнхий  боловсролын  сургуулийн  суралцагчийн
            болон сургалтын чанарын үнэлгээний журам -ыг үндэслэн боловсруулсан.
                                                      1
            Үнэлгээний журамд:
            3.1.  Суралцагчийн  үнэлгээ  нь  тэдний  эзэмшсэн  мэдлэг,  чадварын  ахиц,  төлөвшил,  хандлагын
            өөрчлөлтийг  тооцох,  сургууль,  багшийн  үйл  ажиллагааг  үнэлж,  дүгнэх,  сургалтын  чанар,  үр  дүнг
            сайжруулахад чиглэнэ.
            3.2.  Суралцагчийн  үнэлгээ  нь  оношлох,  явцын,  үр  дүнгийн  гэсэн  төрөлтэй  байх  бөгөөд  үнэлгээ  нь
            шалгуурт суурилсан байна.
            3.3. “Шалгуурт суурилсан үнэлгээ” нь суралцагчийн амжилтын түвшинд хүрэх үр дүнтэй харьцуулан
            үнэлэхэд чиглэнэ.
            Суралцагчийн  мэдлэг,  чадвар,  төлөвшлийн  ахиц  амжилт,  өөрчлөлтийг  үнэлэхэд  I,  II  ангид  оношлох
            болон явцын үнэлгээ, III-ХII ангид оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээний төрлийг ашиглана.
            Үр дүнгийн үнэлгээ нь тухайн хичээл, судлагдахууны агуулгын хүрээнд 8 түвшинтэй байна гэж заасан
            байна.


            1   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн А/425 дугаар тушаалын
            хавсралт


             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17