Page 11 - MT _suuri -1217
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Суралцахуйн зорилтын төрх байдал буюу гүйцэтгэл нь энэ зорилтыг хэрэгжүүлснээр юуг хийж, бүтээж
            чаддаг болох вэ? нөхцөл нь эзэмшсэн мэдлэг чадвараа ямар орчин нөхцөлд харуулах вэ? шалгуур нь
            сурагчийн эзэмшсэн мэдлэг чадварыг ямар шалгуураар харуулах вэ? гэдгийг илэрхийлж байдаг.
            Суралцахуйн үр дүн
            Суралцахуйн үр дүн (СҮД)-гийн талаар дараах ойлголтыг авч үзлээ.
            Сурагчийн  суралцахуйн  үр  дүн  нь  тухайн  хичээлийг  амжилттай  дуусгахад,  хөтөлбөрийн  зорилгыг
            биелүүлэхэд шаардлагатай суралцахуйн амжилтыг тодорхойлох тусгай илэрхийлэл.
            Сурагчийн суралцахуйн үр дүн нь тухайн хичээлийг судалж дууссаны дараа харуулж чаддаг болох ёстой
            тусгай төрх байдал (behaviours)-ыг тодорхойлдог.
            Сурагчийн суралцахуйн үр дүн нь тухайн хөтөлбөрөөр суралцаж дүүргэсний дараа сурагчийн хүлээсэн
            мэдлэг, чадвар, үнэт зүйл, хандлагад чиглэсэн байх ёстой.
            Хүснэгт 3. Суралцахуйн үр дүнгийн “ABCD” арга

              A  Сонсогч / Audience         Хэн                      СҮД хэнд хандсан бэ?


              B  Төрх байдал / Behaviour    Юу     Сурагчид  юуг  мэддэг,  чаддаг  болно  гэж  хүлээж  байна  вэ?
                                                   Идэвхтэй үйл үгээр илэрхийлнэ.
              C  Нөхцөл / Condition       Хэрхэн   Ямар нөхцөл байдалд, хязгаарлалтад сургалтыг явуулах вэ?
                                            Хэр    Төрх байдлыг хэр зэрэг /хэр сайн/ ямар түвшинд гүйцэтгэсэн
              D  Degree
                                           зэрэг   байх вэ?
            Энэхүү аргачлалыг ашигласан суралцахуйн үр дүнг авч үзье (Хүснэгт 4).

            Хүснэгт 4. Суралцахуйн үр дүнг томьёолсон байдал
                                                             ТӨРХ БАЙДАЛ,
                                                СОНСОГЧ                            НӨХЦӨЛ        ТҮВШИН
                   СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН                          ГҮЙЦЭТГЭЛ
                                                   Хэн                             Хэрхэн        Хэр зэрэг
                                                                   Юу
             Сурагч  бичвэр  мэдээллийг  гарын             Бичвэр мэдээллийг    гарын хурууны     хурдан,
             хурууны  зөв  байрлалаар  хурдан,                оруулж чаддаг    зөв байрлалаар    алдаагүй
             алдаагүй оруулж чаддаг болно.                        болно.

             Сурагч     бичвэр     мэдээллийг   Сурагч     Бичвэр мэдээллийг    хэлбэржүүлэлт,    баримт
             хэлбэржүүлэлт,  мөр  зэрэгцүүлэлт                боловсруулж            мөр          бичгийн
             хийх   замаар   баримт    бичгийн                чаддаг болно.      зэрэгцүүлэлт   шаардлагад
             шаардлагад              нийцүүлэн                                   хийх замаар     нийцүүлэн
             боловсруулж чаддаг болно.

            Эндээс  суралцахуйн  үр  дүнгээр  төрх  байдал,  гүйцэтгэл  нь  сурагч  юуг  мэддэг,  чаддаг  болсон
            байх  вэ?,  нөхцөл  нь  хэрхэн,  ямар  нөхцөл  хязгаарлалтад,  ямар  арга  замаар,  Түвшин  (Degree)  нь
            хэр  зэрэг  түвшинд  эзэмших  вэ  гэдгийг  илэрхийлж  байна.  Дээрх  жишээнд  сурагчийн  чаддаг
            болох  зүйл  нь  “Бичвэр  мэдээллийг  оруулж  чаддаг  болно”.  Гэхдээ  бичвэрийг  гарын  хурууны  зөв
            байрлалаар  бичих  технологиор  оруулдаг  болно  гэсэн  нөхцөл  тавьж  байна.  Энэ  чадварыг  ямар
            түвшинд эзэмших вэ? гэвэл хурдан, алдаагүй бичиж оруулдаг болох ёстой болж байна.
            Ийнхүү  тухайн  суралцахуйн  зорилт,  үр  дүнг  задалж  ойлгох  нь  түүнд  харгалзах  үнэлгээний  шалгуур,
            гүйцэтгэлийн түвшнийг тусгасан даалгавар боловсруулахад чиглэл болж өгнө.


            Үнэлгээний шалгуур
            Үнэлгээний шалгуур нь сургалтын үр дүнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага төлөвшил буюу
            хүрэх үр дүн.




                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16