Page 32 - Биеийн тамир
P. 32

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            5.  Бичгийн тестийн даалгавар №1
            1.  Өндөрт алхаж харайх техникийг хэдэн хэсэгт хуваах вэ? /1 оноо/
                   а. 2                                        б. 3                                      в.4
            2.  Ойрын болон дундын зайд гүйхдээ хэдэн төрлийн гарааг ашигладаг вэ? /1 оноо/
                   а.нэг                 б.хоёр                в.гурав
            3.  Нам гараанаас гарахад хэрэглэдэг зөв командыг сонгоно уу? /1 оноо/
                   а. гараандаа, анхаар, марш
                   б. гараандаа, марш
                   в. анхаар, марш
            4.  Хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн тэмцээний сонгомол төрлүүдийг нэрлэнэ үү? /1 оноо/
                   а. 60 м, 200 м, 400 м
                   б. 100 м, 200 м, 400 м
                   в. 50 м, 100 м, 200 м
            5.  Хөнгөн атлетикийн дундын зайн гүйлтийн тэмцээний сонгомол төрлүүдийг нэрлэнэ үү? /1 оноо/
                   a. 800 м, 1500 м
                   б. 1000 м, 1500 м, 2000 м
                   в. 1000 м, 2000 м, 3000 м
            6.  5 км зайд гүйхэд бие бялдрын аль чадавх илүү хөгжих вэ? /1 оноо/
                   а. Уян чадавх
                   б. Хурдны чадавх
                   в. Тэсвэрийн чадавх
            7.  Бие бялдрын түвшин тогтоох сорилын дасгалаас хурдыг тодорхойлох дасгал аль нь вэ? /1 оноо/
                   а. Гар дээр сунайлт
                   б. 1000 м гүйлт
                   в. Байрандаа 10 сек өвдөг өндөр өргөж гүйх
            8.  Гүйлтээс бөмбөг шидэлтийн техник задаргаа аль нь вэ? /1 оноо/
                   а. Бөмбөг барилт, гүйлт, тэнцвэр хадгалалт
                   б. Гүйлт, төгсгөлийн хүчлэл, тэнцвэр хадгалалт
                   в. Бөмбөг барилт, гүйлт, солбилттой алхам, төгсгөлийн хүчлэл, тэнцвэр хадгалалт

                                       Бичгийн тест №1-ийн гүйцэтгэлд өгөх үнэлгээ

                              Оноо                           Хувь                        Түвшин
                                8                            100                           VIII
                                7                            88                            VII
                                6                            75                            VI
                                5                            63                             V
                                4                            50                            IV
                                3                            38                            III
                                2                            25                             II
                                1                            13                             I

                 Бичгийн  тестээр  үнэлэхдээ  оноон  дээр  анхаарах  хэрэгтэй.  Дээрх  хүснэгт  шиг  оноож  өгвөл
                 гүйцэтгэлийн түвшинд хуваарилахад хялбар байна.









             28
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37