Page 35 - Биеийн тамир
P. 35

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                 Нөхөх  даалгавар  боловсруулахдаа  анхаарах  зүйлс:  Өгүүлбэрээс  цөөн  хэдэн  үгийг  хасах  нь
                 зохистой  бөгөөд  хэтэрхий  олон  үг  хасах  нь  тодорхойгүй  байдлыг  бий  болгодог.  Хоосон  хэсгийг
                 илгээх  зураасын  урт  нь  бусад  бүх  өгүүлбэр,  эсвэл  асуултуудын  урттай  ижил  байдлаар  оруулах
                 хэрэгтэй. Урт богино байвал сэжүүр өгч буй мэт ойлголт төрүүлдэг.
                 Сурагчдыг  бүх  даалгавраа  өгсөн  гэдгийг  оноожуулах  хэрэгтэй  юм.  Оноожуулах  хуудсыг  багш
                 хэрэглэнэ.  Сурагч  бүрт  ийм  үнэлгээний  хуудас  байвал  өөрийн  үнэлгээг  мэдэж  байхын  зэрэгцээ
                 үнэлгээгээ ахиулах боломжийг эрж хайн үнэлгээнд бэлтгэх болно.
            “Хөнгөн атлетик” үнэлгээний нэгжийн эцсийн үнэлгээний жишээ

                                                        Нам         Өндөрт      Бичгийн тестийн
                                      1500-2000 м                                                   Дундаж
              №    Сурагчдын нэрс                     гараанаас      алхаж         даалгавар
                                        жигд гүйх                                                    хувь
                                                      60 м гүйх      харайх       №1        №2
              1         Сондор             80            71            75         88        85        80
              2         Тэнгис
              3       Төгсбилэг
              4       Мөнхтулга
              5
               Ангийн дундаж оноо

                 Сурагчдын  шалгуур  бүрээр  авсан  онооны  дүнг  нэгтгэн,  сурагчид  ямар  түвшинд  байгааг
                 тодорхойлно.  Mөн  сурагчдын  ямар  даалгавар  дутуу  байгааг  харах  боломжтой,  дутуугаа
                 гүйцээх  боломж  олгох  юм.  Эндээс  мөн  ангийн  дундаж  үзүүлэлтийг  харж,  багш  сургалтын  ажлаа
                 цаашид төлөвлөх мэдээллийг авна.


            2.3.  Бүрэн дунд боловсролын түвшний даалгавар, аргачлал

            Бүрэн  дунд  боловсролын  түвшинд  аравдугаар  ангийн  “Сагсан  бөмбөг”-ийн  нэгжийн  жишээн  дээр
            даалгавар  боловсруулсан.  Сагсан  бөмбөг  сэдвээр  эзэмшсэн  сурагчийн  мэдлэг  чадварын  70%  нь
            ур  чадвар,  30%  нь  онолын  мэдлэгээр  үнэлнэ.  Сагсан  бөмбөгийн  үндсэн  техникийг  эзэмшихийн
            эцсийн  үр  дүн  бол  бөмбөгийг  оновчтой  дамжуулах,  шидэлтийг  амжилттай  гүйцэтгэх,  бөмбөгийг
            алдахгүйгээр залж сурах юм.

            Үнэлгээний нэгж (unit assessment) САГСАН БӨМБӨГ (жишээ)

              Суралцахуйн үр                          ГҮЙЦЭТГЭЛИЙН ХҮРЭХ ТҮВШИН
              дүнгийн шалгуур
                                         I                   II                 III                IV
             Хуурмаг            Хуурмаг              Хуурмаг              Хуурмаг          Хуурмаг
             хөдөлгөөний        хөдөлгөөний нэг      хөдөлгөөний          хөдөлгөөний      хөдөлгөөний
             аргуудыг           арга мэддэг боловч   нэг аргыг зөв        аргуудаас        аргуудыг бүгдийг
             зөв сонгож         түүнийгээ алдаатай    гүйцэтгэдэг.        заримыг нь зөв   зөв гүйцэтгэдэг.
             гүйцэтгэдэг.       гүйцэтгэдэг.                              гүйцэтгэдэг.
             Сагсан бөмбөгийн                        Залалт, дамжуулалт,   Залалт,         Залалт,
             залалт,            Залалт, дамжуулалт,   шидэлтийн           дамжуулалт,      дамжуулалт,
             дамжуулалт,        шидэлтийн            техникийг хооронд    шидэлтийн        шидэлтийн
             шидэлтийн          техникийг хооронд    нь хослуулахдаа      техникийг        техникийг
             техникийг          нь хослуулахдаа      дунд зэргийн         хооронд нь       хооронд нь
             хооронд нь         зогсолттой,          хурдтай, заримдаа    хослуулан,       зөв хослуулан,
             хослуулан          оновчтой биш         оновчтой             хурдтай,         маш оновчтой,
             үр дүнтэй          гүйцэтгэдэг.         гүйцэтгэдэг.         оновчтой         өндөр хурдтай
             гүйцэтгэдэг                                                  гүйцэтгэдэг.     гүйцэтгэдэг.



                                                                                                          31
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40