Page 28 - Биеийн тамир
P. 28

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                Үнэлгээний                                        Үнэлгээ
                 даалгавар           2-3 оноо             4-5 оноо           6-7 оноо          8-10 оноо

             Гүйлтээс           Тэмцээний           Тэмцээний            Тэмцээний         Тэмцээний
             150 г жинтэй       дүрмийг багшийн     дүрмийг багшийн      дүрмийг бие       дүрмийг бие
             жижиг бөмбөг       дэмжлэгтэйгээр      дэмжлэгтэйгээр       даан хэрэгжүүлж,  даан хэрэгжүүлж,
             шидэлтийн          хэрэгжүүлж,         хэрэгжүүлж,          тэмцээнд          тэмцээнд
             ангийнхаа          тэмцээнд оролцон,   тэмцээнд оролцон,    амжилттай         амжилттай
             тэмцээнд           10-аас хойш байр    7-9-р байр эзэлсэн.  оролцон, 4-6-р    оролцон, 1-3-р
             оролцох            эзэлсэн.                                 байр эзэлсэн.     байр эзэлсэн.

                 Тэмцээний  арга  нь  биеийн  тамирын  сургалтын  үнэлгээний  тусгай  арга  мөн.  Тавдугаар  ангийн
                 сурагчид гүйлтээс жижиг бөмбөгийг хол шидэх чадвартай болсон байх тул энэ төрлөөр анги дотор
                 тэмцээн зохион байгуулна. Үүнийг эртнээс зарлаж, сурагч бүрийн бэлтгэлийг хангуулах хэрэгтэй.
                 Тэмцээний өмнөх 2-оос цөөнгүй цагийн хичээл дээр бөмбөгийг хол шидэх чадварыг сайжруулахад
                 чиглэсэн  дасгалуудыг  өгсөн  байвал  зохино.  Сурагчдын  тооноос  хамаарч  сурагчийн  тэмцээнд
                 эзлэх байранд өгөх оноог өөрчилж болно.

            2.2. Суурь боловсролын түвшний даалгавар, аргачлал

            Суурь  боловсролын  түвшинд  наймдугаар  ангийн  “Хөнгөн  атлетик”  нэгжийн  жишээн  дээр  даалгавар
            боловсруулсан.  Сурагчдыг  үнэлэхдээ  спортын  тодорхой  төрлийг  судлах  явцад  тухай  төрлийн
            дасгалын  техник  эзэмшилт,  дасгалыг  гүйцэтгэх  хурд,  хүч,  далайц,  тэмцээний  амжилт  зэргийг
            харгалзан гаргасан ахиц, үр дүнг үнэлнэ.

            Сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний зорилт, шалгуур

             Үнэлгээний зорилт                               Үнэлгээний шалгуур
                                -  Дасгалын зөв нэр томьёо, биеийн тамирын ухагдахуун, дасгалын зураг
                                   дүрслэл

             А. Мэдлэг ойлголт  -  Судалж буй спортын дасгалын гүйцэтгэлийн техник ба гарч болзошгүй алдаа
                                -  Судалж буй спортын төрлийн тэмцээний дүрэм
                                -  Бие бялдрын хөгжил, чийрэгжилтээ тодорхойлох арга
                                -  Бие бялдрын хөгжлөө хэмжиж, ахиц өөрчлөлтөө тодорхойлох, өөрийн
                                   үнэлгээ өгөх, тайлбарлах
                                -  Өөрийн бие бялдрын хэрэгцээнд тохируулан дасгалыг сонгох, сонгосон
             Б. Мэдлэгээ           дасгалаа зөв гүйцэтгэх
                  хэрэглэх чадвар
                                -  Судалж буй спортын төрлийн техникийг гүйцэтгэх
                                -  Хүч, хурд, тэсвэр, хөдөлгөөний эвсэл, уян хатан, тэсвэрийн үзүүлэлтээ
                                   ахиулах
                                -  Төрөл бүрийн дасгалыг хичээн хийж, илүү зөв гүйцэтгэхийн төлөө зүтгэл
                                -  Спортоор хичээллэх хүсэл сонирхол
             В. Хандлага        -  Биеийн тамирын хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагааны оролцоо, идэвх
                                -  Хожих, хожигдох үед сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл


            Үнэлгээний жин
                                      Үнэлгээний зорилт                                Эзлэх хувийн жин
             А. Мэдлэг, ойлголтыг үнэлэх даалгавар                                30%
             Б. Мэдлэгээ хэрэглэх чадварыг үнэлэх даалгавар                       70%




             24
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33