Page 24 - Дүрслэх урлаг, технологи
P. 24
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: ДУТ3.2 ҮД4.Ш4. Цаасыг нугалж хайчлан олон дүрс үүсгэх аргаар тэгш
хэмт чимэглэлийн загвар бүтээдэг.
Гүйцэтгэлийн түвшин:
– I түвшин: Цаасыг 1 нугалж хайчлан тэгш хэмт дүрс үүсгэж тайлбарладаг.
– II түвшин: Бүтээлийн онцлогт нийцүүлэн цаасыг сонгож давхарлан нугалж бэлтгэдэг.
– III түвшин: Нугалж бэлтгэсэн цаасан дээр олон дүрс үүсгэх аргаар тохирох дүрсийг зурдаг.
– IV түвшин: Цаасыг нугалж хайчлан олон дүрс үүсгэх аргаар тэгш хэмт чимэглэлийн загвар хийдэг.
Даалгавар 1. Цаасыг босоо чиглэлд голоор нь нугалахад туулай дэгдээхий хоёрын аль нь тэгш хэмтэй
байна вэ? Ялгааг тайлбарлаарай.
Даалгавар 2. Ам дөрвөлжин цаасыг дотогш ба гадагш нугалах тэмдэглэгээний дагуу нугалж бэлтгээрэй.
-Цаасыг дотогш нугалах
-Цаасыг гадагш нугалах
Даалгавар 3.
Давхарлаж нугалсан цаасан дээр алимны аль (бүтэн ба тал) дүрсийг зурж хайчилбал олон дүрс үүсэх вэ?
Даалгавар 4.
Нугалж бэлтгэсэн цаасан дээрээ дараах дүрсүүдээс сонгон чимэглэлийн загвар хийгээрэй.
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: ДУТ3.2 ҮД4.Ш5. Хатуу цаасыг хуйлж хэлбэржүүлэх аргаар амьтны 3
хэмжээст загвар бүтээдэг.
Гүйцэтгэлийн түвшин:
– I түвшин: Завсартаа зөөлөвчтэй хайрцгийн зөөлөн картоныг хуулж, зөөлөвчийг туузлан хайчилдаг.
– II түвшин: Зөөлөвчтэй туузан картоныг хуйлж хэлбэржүүлэн янз бүрийн амьтны хэлбэр үүсгэж
туршдаг.
– III түвшин: Цаасаа хуйлж хэлбэржүүлэх аргаар амьтны бүрдэл хэсгүүдийг бэлтгэдэг.
– IV түвшин: Бүрдэл хэсгүүдийг нааж холбох аргаар 3 хэмжээст загвар бүтээдэг.
20