Page 25 - Дүрслэх урлаг, технологи
P. 25
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Даалгавар 1. Картон цаасыг туузлан хайчлах аль арга нь илүү тохиромжтой вэ? Сонгож тайлбарлаарай.
Даалгавар 2. Картоныг хуйлж дараах хэлбэрүүдийг үүсгэж туршаарай.
Даалгавар 3. Дэгдээхийн бүрдэл хэсгүүдийг бэлтгээрэй.
Их биеийг зааврын дагуу эзлэхүүнт хэлбэрт оруулаарай.
Их биеийг хэлбэржүүлэх заавар:
Бүрдэл хэсгүүд:
Толгой
Их бие
Хошуу
Сарвуу хөл
Даалгавар 4. Төрөл бүрийн амьтны хэлбэр үүсгэж харандаагаа чимэглээрэй.
Хийх дараалал
1. Картон цаасыг будаж туузан хэлбэртэй хайчилж бэлтгэх
2. Амьтны бүрдэл хэсгүүдийг (толгой, чих, хүзүү, нүд) хуйлж
бэлтгэх
3. Амьтны бүрдэл хэсгүүдийг нааж холбох
4. Чимэглэх
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: ДУТ3.2 ҮД4.Ш6. Үлгэр ашиглан эд ангийг зурж хайчилж угсрах аргаар
техникийн 3 хэмжээст загвар бүтээдэг.
Гүйцэтгэлийн түвшин:
– I түвшин: Үлгэр зургаас техникийн загварын эд анги, бүрдэл хэсгийг нэрлэдэг.
– II түвшин: Техникийн загварын онцлогт нийцүүлэн материалыг сонгодог.
– III түвшин: Үлгэрийн дагуу техникийн загварын эд анги бүрдэл хэсгийг зурж, хайчилж бэлтгэдэг.
– IV түвшин: Үлгэрийн дагуу эд анги бүрдэл хэсгийг зурж, хайчилж угсран техникийн 3 хэмжээст загвар
бүтээдэг.
Даалгавар 1. Дараах авто машины үлгэр зургаас техникийн эд анги, бүрдэл хэсгүүдийг нэрлээрэй.
21