Page 21 - Дүрслэх урлаг, технологи
P. 21
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Даалгавар
Үнэлгээний зорилго, зорилтоос хамаарч даалгаврын төрөл хэлбэр харилцан адилгүй байдаг. Тэгэхдээ
сонгох болон задгай даалгаврыг төрлийг даалгавар боловсруулахад түгээмэл хэрэглэдэг.
Сонгох даалгавар гэж хариултын хувилбаруудтай түүнээс зөв хариултыг сонгох хэлбэрээр
боловсруулсан даалгаврыг хэлнэ. Хариултын хувилбар нь гурваас багагүй таваас ихгүй байх
зохимжтой. Хариултын хувилбараас зөв хариулт зөвхөн нэг байна. Харин хариултын бусад хувилбар
шалгуулагчид үнэмшил төрөхүйц байх хэдий ч, зайлшгүй буруу хариулт байна.
Задгай даалгавар нь танин мэдэхүйн дээд түвшний ур чадварыг үнэлэхэд чиглэсэн нээлттэй
дэлгэрэнгүй хариултыг шаарддаг байна. Задгай хэлбэрийн даалгавар нь алхамчилсан бүтэцтэй
байх бөгөөд хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн алхам бүр өөр өөр мэдлэг, чадварыг илрүүлэхээр
боловсруулагдсан байхаас гадна алхмууд нь хоорондоо хамааралтай цогц даалгавар байж болно.
Цогц даалгавар нь дангаараа нэг бүлэг сэдвийн агуулгыг үнэлэхээс гадна хэд хэдэн агуулгын хүрээг
хамарсан байхаар боловсруулагдсан байж болно. Задгай даалгаврыг боловсруулахад даалгаврын
зорилго, шалгуур нь тодорхой байх ёстой. Задгай даалгаврыг нөхөх, богино буюу товч хариулттай,
дэлгэрэнгүй хариулттай гэсэн 3 төрөлд хуваадаг байна. Задгай даалгаврыг дүгнэхэд сурагчдын
гүйцэтгэсэн үйлдэл бүрт оноо өгөх зарчимд тулгуурласан үнэлгээний шалгуур, оноожуулалт зайлшгүй
шаардлагатай.
Даалгаврын хариултын хувилбар боловсруулах аргачлал
Сонгох болон задгай даалгаврыг дүгнэхэд сурагчдын гүйцэтгэсэн үйлдэл бүрт оноо өгөх зарчимд
тулгуурласан хариултын хувилбар, оноожуулалт зайлшгүй шаардлагатай. Ялангуяа задгай
хэлбэрийн даалгаврын алхам бүрийн хариултын хувилбарыг урьдчилан боловсруулсан байх
шаардлагатай. Энэ нь сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэх, өөрөөр хэлбэл, сурагчдын тухайн
агуулга эзэмшсэн хувийг тодорхойлох боломжийг олгодог. Хариултын хувилбарыг дараах загвараар
боловруулна.
Хүснэгт 12. Хариултын хувилбар боловсруулах загвар
Даалгаврын дугаар Хариултын хувилбар Тайлбар Код Оноо
1
2
3
4 Дээрхээс бусад
5 Огт хариулаагүй
Даалгавар боловсруулсан арга зүйг 3 дугаар ангийн дараах нэгж агуулгын жишээн дээр авч үзье.
ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ 2. ХОЁР БА ГУРВАН ХЭМЖЭЭС БҮТЭЭЛ ТЕХНОЛОГИ III АНГИ
Суралцахуйн үр дүн: ДУТ3.2 ҮД5. Сурагч цаасыг нугалах, хуйлж хэлбэршүүлэх болон үлгэр ашиглах
зурж, хайчилж угсрах аргаар 3 хэмжээст бүтээл хийж чаддаг болно.
Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуур:
- ДУТ3.2 ҮД4.Ш3. Зааврын дагуу цаасыг 5-аас дээш нугалж 3 хэмжээст загвар бүтээдэг.
- ДУТ3.2 ҮД4.Ш4. Цаасыг нугалж хайчлан олон дүрс үүсгэх аргаар тэгш хэмт
чимэглэлийн загвар бүтээдэг.
- ДУТ3.2 ҮД4.Ш5. Хатуу цаасыг хуйлж хэлбэржүүлэх аргаар амьтны 3 хэмжээст загвар
бүтээдэг.
- ДУТ3.2 ҮД4.Ш6. Үлгэр ашиглан эд ангийг зурж хайчилж угсрах аргаар техникийн 3
хэмжээст загвар бүтээдэг.
17