Page 29 - Дүрслэх урлаг, технологи
P. 29
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
тогтоох, харилцан хамаарлыг шинжлэх замаар даалгаврыг сайжруулах чиглэлийг тодорхойлно. Ингэж
сайжруулсан даалгавар нь сурагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх, даалгаврын сан бүрдүүлэхэд
ач холбогдолтой.
Б/. Сурагчдын даалгаврын гүйцэтгэлийг нэгтгэх хүснэгт дэх мэдээлэл нь тухайн агуулга,
суралцахуйн үр дүнг тодорхойлох мэдээлэл, нотлох баримт юм. Өөрөөр хэлбэл, тухайн нэгж агуулгын
суралцахуйн үр дүн, шалгуурыг хэр олон сурагч хангасан эсэх, хангахын төлөө хичээж буй байдал,
агуулгын хэрэгжилт хэр хангагдаж буй талаарх мэдээллийг агуулна.
В/. Сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнгээс агуулгын хэрэгжилтийн талаарх чанарын
мэдээллийг цуглуулж багшлахуйг сайжруулах, нотолгоонд тулгуурласан хичээлийн арга зүйн санаа
боловсруулж хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.
25