Page 28 - Дүрслэх урлаг, технологи
P. 28
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гурав. Даалгаварт
шинжилгээ хийх аргачлал
Сургалтын хөтөлбөрийн агуулгаар сурагчдын ээзэмших мэдлэг, чадварыг үнэлэх, хэмжээсжүүлэхэд
чиглэсэн шалгалтын материал, даалгаврыг боловсруулдаг. Сурагчдын мэдлэг чадварыг хэр бодитой
үнэлэх нь тухайн шалгалтын материал дахь даалгаврын чанараас шууд хамаарна. Иймд даалгаврын
чанарыг тогтоох, сайжруулах зорилгоор даалгаварт шинжилгээ хийдэг. Мөн сурагчдын даалгаврын
гүйцэтгэлд шинжилгээ хийх замаар сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг тодорхойлох нь чухал юм.
Иймээс даалгаврын үр дүнг нэгтгэх шаардлагатай.
Даалгаврын үр дүнг нэгтгэх
Сурагчдын даалгаврын гүйцэтгэлийг дараах өгөгдсөн загвараар нэгтгэж болно.
Хүснэгт 15. Сурагчдын гүйцэтгэлийг нэгтгэх загвар
Даалгавар Авсан Гүйцэтгэл Тайлбар
1 2 3 4 оноо (хувиар)
Сурагч 1
Сурагч 2
Сурагч 3
Хангалттай
Дунд
Хангалтгүй
Даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг гаргах
А/. Шалгалтын агуулгад хүнд, дундаж, хөнгөн даалгаврын хувь хэмжээг тохируулахаас тухайн
шалгалтын үр дүн ямар тархалтай байх нь хамаардаг. Үр дүн нь хэвийн (нормаль) тархалттай байх
нь сурагчдыг бодитой үнэлэхэд ач холбогдолтой. Мөн даалгаврыг гүйцэтгэх хугацааг бодитой
тогтоох чухал байдаг. Даалгаврын хүнд хөнгөний зэрэг болон ялгах чадварын талаарх ойлголт,
тооцох арга аргачлалыг судалж өөрсдийн боловсруулсан даалгаврын нийцлийг туршиж сайруулах
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сурагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаврын ялгах чадвар (маш сайн,
сайн, дундаж, бага, сөрөг) болон хүнд хөнгөний зэргийг (хэт хөнгөн, хөнгөн, дундаж, хүнд, хэт хүнд)
24