Page 28 - Эрүүл мэнд
P. 28
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
ХОЁРДУГААР БҮЛЭГ. V АНГИ
2.1. V АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Үнэлгээний Суралцахуйн үр дүн
зорилт
• Хувь хүний эрүүл мэнд нь хувийн эрүүл ахуй, гэр бүл, орчноос хамааралтай болох
талаар мэдлэг ойлголттой болно.
• Хоол хүнсний үндсэн шимт бодисуудын талаар мэддэг болно.
Мэдлэг • Хүлээцтэй сонсох ба хүсэл мөрөөдлөө тодорхойлж, түүнд хүрэх төлөвлөгөө
ойлголт боловсруулахын ач холбогдлыг тайлбарлана.
• Эрүүл харилцаа холбооны шинж, дээрэлхэлтийн төрөл, хэлбэрийг мэддэг болно.
• Ахуйн осол, байгалийн гэнэтийн үзэгдлийн үед авах арга хэмжээ, яаралтай тусламж
үзүүлэхийн ач холбогдлын талаар мэдлэг ойлголттой болно
• Халдварт бус өвчин тусах эрсдэлт хүчин зүйлсийг хувь хүний эрүүл мэнд, гэр бүл,
орчны хамааралтай холбон тайлбарлаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан
сэргийлэх чадвартай болно.
• Зохистой хооллохоос гадна идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн өсөлт, хөгжлөө
хянадаг болно.
Чадвар • Бусдыг хүлээцтэй сонсох алхмыг дарааллын дагуу хэрэгжүүлдэг, хүсэл мөрөөдөлдөө
хүрэх төлөвлөгөө боловсруулдаг болно.
• Цахим хэрэгслийг хэтрүүлэн хэрэглэх нөхцөл байдлаас зайлсхийдэг болно.
• Жендэрийн тэгш байдлыг дэмжиж, дээрэлхэлтийн үед хариу үзүүлж чаддаг болно.
• Ахуйн осол, байгалийн аюулт үзэгдлийн үед учирч болох бэрхшээлийг тодорхойлж
түүнийг даван туулах чадвартай болно.
• Халдварт бус өвчин тусах эрсдэлт хүчин зүйлээс татгалзах, өөрийн эрүүл мэндийг
хамгаалах, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, бусдад туслах,
хандлагатай болно.
• Түргэн хоолноос татгалзах хандлагатай болно.
Хандлага
• Бусдыг сонсож, төлөвлөгөө боловсруулж сурах нь чухал болохыг ухаарна.
• Жендэрийн тэгш байдлыг дэмжих, дээрэлхэлттэй тэмцэхийн ач холбогдлыг ухаарна.
• Нийтлэг тохиолдох ахуйн ослууд болон байгалийн аюулт үзэгдлээс өөрийгөө болон
бусдыг хамгаалах дадал, хандлагатай болно.
2.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН
Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
№ Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
5,01.а. Хувийн эрүүл ахуй (гар угаах, усанд орох, бэлгэ эрхтнээ
1 угаах зэрэг) сахих, халдварт бус өвчин болон бусад олон эрсдэлээс Сурагч хувь хүний
сэргийлэх эрүүл мэндэд хувийн
5,01.б. Гэр, сургуульдаа эрүүл орчин бүрдүүлэх нь хувийн болон эрүүл ахуй, гэр бүл,
2 нийгмийн эрүүл мэндэд тустай болохыг тайлбарлах, өөрийн оруулах орчны хамаарлыг
хувь нэмрийг тодорхойлох өөрийн үгээр
5,01.в. Хувийн эрүүл ахуйг сахих талаарх монголын уламжлалт зан тайлбарлаж чаддаг
3 заншлыг ойлгох, хувь хүний эрүүл мэндэд гэр бүл, орчин хэрхэн болно.
нөлөөлдөг талаар тайлбарлах
№ Суралцахуйн үр дүн Суралцахуйн үр дүнгийн шалгуур
Сурагч хувь хүний эрүүл мэндэд хувийн Сурагч хүний эрүүл мэндэд халдварт өвчний халдвар
1 эрүүл ахуй, гэр бүл, орчны хамаарлыг авах эрсдэлт хүчин зүйлсийг хувь хүний эрүүл ахуй,
өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно. гэр бүл, орчны хамааралтай холбон тайлбарладаг.
26