Page 23 - Эрүүл мэнд
P. 23
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. IV АНГИ
1.1. IV АНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Үнэлгээний Суралцахуйн үр дүн
зорилт
- Шүд болон гар угаах аргачлал, бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн талаар
мэдлэг ойлголттой болно.
- Хүнсний бүлэг болон шошгын талаар мэдлэгтэй болж өдөр тутмын хоол хүнсээ
шошго ашиглан зөв сонгодог.
- Зан чанар, түүний давуу ба сул тал, үнэт зүйлийн жишээ гарган тайлбарладаг болно.
Мэдлэг
ойлголт - Цахим хэрэгсэл, түүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг, хамаарал болон зохистой
хэрэглээний талаар ойлголттой болно.
- Эрэгтэй, эмэгтэй хүний бие махбод, нийгэм, сэтгэл зүйн онцлогийг харьцуулан
тайлбарлаж, хувийн орон зайн талаар ойлголттой болно.
- Гэр сургуулийн хооронд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг
ашиглан аюулгүй зорчихын ач холбогдлын талаар мэдлэгтэй болно.
- Шүд болон гар угаах аргачлал, бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг
баримтлах чадвартай болно.
- Өглөөний цайны ач холбогдлыг ухаарч өдөр бүр өглөөний цай тогтмол ууж сурна.
- Өөрийн зан чанарын давуу, сул тал, үнэт зүйлээ тодорхойлж, бусдын үнэт зүйлийг
Чадвар хүндэтгэж байгаагаа харуулна.
- Цахим хэрэгслийн хор уршгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшинэ.
- Хувийн орон зайгаа хамгаалах үг хэллэг, үйлдлийн чадвар эзэмшинэ.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдэг, тэмдэглэгээг ашиглан гэр сургуулийн
хооронд аюулгүй зорчих чадвартай болно.
- Шаардлагатай тохиолдолд шүд болон гараа аргачлалын дагуу зөв угаах, бэлгийн
ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх эрүүл
ахуйн зөв дадал, хэвшилтэй болно.
- Бусдын үнэт зүйлийг өөрийнхтэй адил хүндэтгэдэг болно.
- Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж сурахыг эрхэмлэнэ.
Хандлага - Цахим хэрэгслийг өөрийгөө хөгжүүлэхэд тус болохуйц байдлаар хэрэглэх хандлага
төлөвшинө.
- Бусад хүн хувийн орон зайд нь халдах тохиолдолд итгэлтэй, найдвартай хүнд хэлдэг
болно.
- Замын хөдөлгөөнд аюулгүй байдлын дүрмийг мөрдөж оролцохын ач холбогдлыг
бусдад тайлбарлаж сурталчилдаг.
1.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ТУС БҮРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР,
ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН
Үнэлгээний нэгж 1. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
№ Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
4,01.а. Сүүн ба байнгын шүдний бүтэц, үүргийг Сурагч шүдний бүтцийг зураг дээр
1 мэдэж, шүдээ буруу ургаж буй эсэхийг ажиглах, амны тайлбарлаж, шүд болон гараа
хөндийн эрүүл ахуйг сахих шаардлагатай тохиолдолд аргачлалын
4,01.б. Хоол идэхийн өмнө болон гараа бохирдсон дагуу зөв угаах дадлыг тайлбарлан
2 таниулдаг болно.
тохиолдол бүрт аргачлалын дагуу зөв угааж хэвших
Сурагч бэлгийн ариун цэвэр, эрүүл
4,01.в. Бэлгийн ариун цэвэр эрүүл ахуйн талаар ахуйн дэглэмийг өдөр тутмын
3.
мэдэх, дэглэм сахихын ач холбогдлыг тайлбарлах амьдралдаа хэрэгжүүлэхийн давуу талыг
тайлбарладаг болно.
21