Page 54 - Монгол хэл
P. 54
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
ТАВДУГААР БҮЛЭГ. V АНГИ
5.1. V АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Сурагч нь “зөв, хурдан, ойлгож” унших, уран унших, уншсанаа тайлбарлах, ялгах, харьцуулах, дүгнэх,
санаа бодлоо тусган зохион найруулах, зөв бичгийн дүрмийг баримтлан бичих, эх хэлээрээ зөв,
тодорхой ярих, санал бодлоо солилцон хэлэлцэх, баримттай илтгэх чадвар эзэмшиж, эх хэлээрээ
бахархах иргэн төлөвшинө.
5.2. ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ
5.2.1 Үнэлгээний нэгж 1. Уншсанаа ойлгох
Суралцахуйн үр
Суралцахуйн зорилт
дүн
5.1а. Эхэд ашигласан зарим үг, хэллэгийг сонгож, эхэд хэрэглэсэн учрыг Сурагч эхийн
тайлбарлан дүгнэх утгыг ойлгож, зөв
5.1б. Нэг сэдэвтэй хоёр эхийн утгыг харьцуулах замаар эхийн агуулгыг хурдан уншаад,
ойлгосноо харуулах уншсан зүйлээ
тайлбарлаж,
5.1в. Уншсан жүжгийн зохиолын гол санааг тайлбарлах ялгаж, харьцуулж,
5.1г. Уншсан эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгүүдийн утгын холбоо хамаарлыг дүгнэж чаддаг
тайлбарлах болно.
5.1д. Эхээс хүншүүлсэн, хэтрүүлсэн дүрслэлийг тайлбарлах замаар үлгэрийн
утгыг ойлгосноо харуулах
5.1е. Үлгэрт амьдралын бодит байдлыг тусгасан эс тусгасан шинжээр нь бодит
байдал ба уран сэтгэмжийг ялгах
5.1ж. Уншсан эхийн баатруудын харилцан ярианаас тэдний зан чанарыг дүгнэх
5.1з. Захидлаас нэг сэдвийн талаар ялгаатай үзэл бодлыг харьцуулж дүгнэх
Суралцахуйн үр дүнгийн шалгуур
Суралцахуйн үр дүн Суралцахуйн үр дүнгийн шалгуур
Сурагч 97-100%-ийн гүйцэтгэлтэй буюу “чадварлаг” түвшинд бүтэн
үгээр, ярианы хурдаар, амьсгалаа тохируулан зөв, хурдан уншиж,
агуулгыг бүрэн ойлгодог.
Эхэд ашигласан зарим үг, хэллэгийг сонгож, эхэд хэрэглэсэн учрыг
тайлбарлан дүгнэдэг.
Эхийн гол санааг гарчиг болон зохиолчийн хэлэх гэсэн санаатай
холбон тайлбарладаг болсон байна.
Сурагч эхийн утгыг ойлгож,
зөв хурдан уншаад, уншсан Гол, төгсгөл хэсэг дэх үйл явдал ямар үйл явдлаас, баатрын ямар үйл
зүйлээ тайлбарлаж, ялгаж, хөдлөлөөс болж өрнөж байгааг оновчтой жишээ татан тайлбарладаг.
харьцуулж, дүгнэж чаддаг Уншсан эх дэх хэтрүүлсэн ( эсвэл хүншүүлсэн) дүрслэлийг
болно. тайлбарлахдаа оновчтой жишээ татан тайлбарладаг.
Уншсан эхэд бодит байдлыг тусгасан эс тусгасан шинжээр нь бодит
байдал ба уран сэтгэмжийг ялгадаг.
Нэг сэдэвтэй хоёр эхийн утгыг бичигчийн зорилго, хэмжээ, үгийн
сонголтоор нь харьцуулж уншдаг.
Уншсан эхээс баатрын зан чанарын сайн, муу үйлийг нь харилцан
ярианаас нь эргэцүүлэн, жишээн дээр үндэслэн дүгнэдэг.
52