Page 34 - Газарзүй
P. 34

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Багш  та  даалгавар  боловсруулан,  сурагчийн  эзэмшсэн  мэдлэг,  ойлголт,  хэрэглээ,  чадвар  зэргийг
            илрүүлэхдээ сурагчдадаа “заавал” онооны рубрикийг танилцуулах шаардлагатай. Энэ тухай хичээлийн
            жилийн  эхэнд  сурагч  “юуг,  хэрхэн  сурч,  хэрхэн  үнэлэгдэх”  талаар  мэдээлэл  өгөхдөө  нэмж  оруулах
            нь  зүйтэй  юм.  Мэдээж  нэг  дүгээр  улирлын  төгсгөл  хавьд  авах  нэгжийн  үнэлгээний  даалгаврын
            рубрик  энд  танилцуулагдахгүй,  ерөнхий  байдлаар  “рубрик”  гэж  юу  болох,  үүний  тухай  мэдээлэл,
            нэгж  хичээл  бүрийн  зорилт,  үнэлгээний  зорилтыг  анги,  кабинетын  аль  хэсэгт  хэзээ  байршуулах,
            сурагчид  үүнийг  харж,  унших  нь  ямар  давуу  талтай  болох  тухай  танилцуулна.  Ингэснээр  сурагч
            “3”  оноотой  асуултад  хариулахдаа  хэрхэн  хариулбал  “3”  оноо  авах  вэ  гэдгээ  мэддэг  бол  магадгүй
            өөрийн  алдааг  олж  харах,  давтах,  тодруулж  асуух  зэрэг  өөрийн  хүрэхийг  хүсч  буй  үзүүлэлт,  үр
            дүнгийн төлөө илүү зорилготой, үр бүтээлтэй суралцана.
            Сурагчийн  мэдлэг,  чадварыг  үнэлсний  дараах  хэрхэн  Feedback  –  эргэх  холбоо  өгөх  вэ?  гэсэн
            асуудал  тулгардаг.  Feedback  гэдэгт  сурагчийн  гүйцэтгэсэн  дасгал  даалгаврын  үр  дүнг  багш
            үнэлсний дараа сурагч нэг бүрт, эсвэл анги нийтэд нь аман, бичгэн хэлбэрээр сурагч (сурагчид)-ын
            гаргасан  амжилт,  дутуу  орхигдуулсан  зүйлс,  давуу  болон  сул  талуудыг  танилцуулж,  мэдээлэх,
            цаашид  юуг  анхаарах  хэрэгтэйг  сануулах  зэрэг  хамаардаг.  Түүнчлэн  зөвхөн  багш  Feedback  өгөхөөс
            гадна  сурагч  өөрийгөө  үнэлэх,  алдаагаа  олж  харах,  түүнийгээ  багшид  хэлж,  ахицаа  харуулах,  мөн
            багаараа,  хосоороо  өөрсдийн  гүйцэтгэлийг  үнэлэх,  алдаагаа  олох,  давуу  тал,  боломж  зэргээ  олж
            харж,  хэлэлцэх  ч  үүнд  багтана.  Үүний  тулд  үнэлгээний  рубрикийг  ил  харагдахуйц  газар  (хэвлэж)
            байршуулах шаардлагатай.

            Нэгж  хичээлийн  үнэлгээг  бүтээлээр  үнэлсний  дараа  фийдбайк  хэрхэн  өгвөл  тохиромжтой  вэ?  Энд
            “Өнгөт самбар”-ын арга тохирожтой бөгөөд сурагч бусдаасаа суралцах, өөрийн давуу тал, сул талаа
            таних, хүлээн зөвшөөрөх боломж бүрддэг.
            Сургууль  бүрийн  онцлогоос  хамаарч  энэ  аргыг  хаана  хэрэглэх  нь  ялгаатай  байна.  Зарим  багш  нар
            “газар  зүйн  кабинеттэй”,  зарим  нь  заах  аргын  нэгдлийн  мэдээлэл,  үйл  ажиллагааны  булан  бүхий
            самбартай.  Өөрт  хамаарах  ханын  самбарт  сурагчдад  зориулж  бүтээлийг  нь  өнгө  ялган  байршуулна.
            Эдгээр самбарын өнгө байхгүй бол дээд хэсэгт нь нэрээр (ногоон, шар, улбар шар) нь ялган бичих ч
            боломжтой.
            Ингэснээр сурагчид өөрсдийн бүтээлийг хэрхэн үнэлэгдсэн болохыг харах, рубрикийн дагуу сайжруулах,
            ахиц гаргах боломжоо эрэлхийлэх нөхцөл бүрддэг.


                      НОГООН ХЭСЭГТ:                    ШАР ХЭСЭГТ:                УЛБАР ШАР ХЭСЭГТ:
                    Маш сайн бүтээлүүд             Сайжруулах боломжтой         Хүчин чармайлт гаргаагүй,
                  Бүтээл бүрийн давуу тал                 бүтээлүүд              хайнга хандсан бүтээлүүд





























             30
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39