Page 29 - Газарзүй
P. 29
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
БҮТЭЭЛИЙН САНГААР ҮНЭЛЭХ ЖИШЭЭ
Үнэлгээний зорилт, шалгуурын онцлогоос хамаарч зарим нэгж хичээлийн үнэлгээг сурагчийн бие
даан гүйцэтгэсэн “бүтээлийн сангаар үнэлэх” боломжтой. Сурагч бие даан мэдлэг бүтээх, асуудлыг
шинжлэн судлах аргыг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор багш зааварчилгаа, ажлын хуудас
өгөх нь зүйтэй. Ингэснээр сурагч бүрийг адил тэгш үнэлэх боломжтой болно.
Бүтээлийн сангаар үнэлэх хэлбэр нь явцын болон эцсийн үнэлгээний аль аль байх боломжтой юм.
Энэ нь багш тодорхойлсон “агуулга, мэдлэг, чадвар”-ын алийг нь илүү эзэмшүүлж, илрүүлэхэд чиглэж
байгаагаас хамаардаг. Үүний тулд хийх үйлийн дараалал, агуулгын хүрээ зэргийг багш урьдчилан
тодорхойлж, сурагчийг чиглүүлэх, бие даан үр бүтээлтэй суралцах боломжийг олгох нь зохистой.
Жишээ:
Сурагчийн бие даан судлан таних үйл ажиллагаа
Хэрэглэгдэхүүн: Google Map / Google Earth ашиглан хугацааны өөрчлөлтийг ажиглах
Дараах улс орнуудаас нэгийг сонгон, хот болон хөдөөгийн суурьшлын ялгааг тодорхойлох
АНУ ФРАНЦ ГЕРМАН ЯПОН АВСТРАЛИ
Хэрэглэгдэхүүн: интернет, улс орнуудын тухай ном материал, атлас
. . . . . . . улсын хөдөөгийн 1-2 суурин газар . . . . . . . улсын тус хөдөөгийн суурин газрын
ашиглалтыг дүрслэх (хөдөө аж ахуйн, газруудын эдийн засгийн үндсэн чиглэл
барилгажсан талбай, зам г.м.) юу болохыг тодорхойлох (газар тариалан,
мал аж ахуй, олборлох уурхай г.м.)
. . . . . . . улсын томоохон 1-2 хотын газар зүйн
байршлыг дүрсэлж, онцлогийг нь тодорхойлох
. . . . . . . улсын сонгон судалсан хотын эдийн
засаг, нийгмийн үндсэн үүргийг тодорхойлж,
ач холбогдлыг нь дүгнэх (соёл урлагийн төв хот,
учир томоохон музей “.....”, дуурийн театр байдаг.
“.....” арга хэмжээ зохион байгуулагддаг. ....).
Google Earth ашиглан тус хотуудын газар
ашиглалт 1990 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөн
болохыг ажиглаж, дүрслэх
25