Page 31 - Газарзүй
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


             3         1         1             7          1         1             11         1         1
                       2         2                        2         2                        2         2
                       3         3                        3         3                        3         3
                       4         4                        4         4                        4         4
                       5         5                        5         5                        5         5
                       6         6                        6         6                        6         6
             4         1         1             8          1         1             12         1         1
                       2         2                        2         2                        2         2
                       3         3                        3         3                        3         3
                       4         4                        4         4                        4         4
                       5         5                        5         5                        5         5
                       6         6                        6         6                        6         6

                  1.Мэдлэг             2.Мэдлэг            3. Мэдлэг            4. Чадвар            5. Чадвар            6. Чадвар

            1 дүгээр салааны 4 дүгээр ширээний 1 дүгээр эгнээд сууж буй сурагчийн тухайн хичээлээр газар зүйн
            зургийн өнгөт дэвсгэрийн аргыг зөв хэрэглэсэн эсэхийг үнэлэхдээ тухайн холбогдох дугаарыг дугуйлна.

            Ээлжит  хичээлийн  зорилтоос  хамааран  тухайн  хичээлээр  сурагчийн  эзэмшсэн  мэдлэг,  чадвар,
            хандлага,  хэрэглээг  илрүүлэхдээ  1-6  магадгүй  түүнээс  цөөн,  олон  байхаар  ажиглалтын  хуудсыг
            хийж  болох  бөгөөд  үүний  мэдлэг  1,  мэдлэг  2  гэж  өгөгдсөн  хэсэгт  багш  тухайн  хичээлтэй  холбоотой
            мэдлэг,  чадвар,  хандлага,  хэрэглээг  бичнэ.  Эсвэл  тухайн  ээлжит  /  нэгж  хичээлийн  үнэлгээний
            зорилтуудыг (А. Мэдлэг ойлголт, Б. Байгаль нийгмийн асуудлыг газар зүйн шинжлэх ухааны үүднээс
            тайлбарлах,  В.  Хандлага  (Бүрэн  дунд  боловсролын  Газар  зүйн  сургалтын  хөтөлбөрийн  19  дүгээр
            хуудас)  (БСШУСЯ,  2019).)  ч  тэмдэглэж  болно.  Мөн  сурагчийн  хичээлийн  явц  дахь  идэвх,  оролцоо,
            гүйцэтгэлийг ажиглан тухайн илрүүлэхийг,  үнэлэхийг зорьсон мэдлэг, чадвар, хандлага, хэрэглээний
            өмнөх  дугаарыг  дугуйлна.  Нэгж,  ээлжит  хичээл  бүр  нь  суралцахуйн  зорилт,  үнэлгээний  зорилттой
            тул эдгээрийг задлан шинжилж өөрт хялбар байхаар тэмдэглэгээ хийж хэвшвэл хялбар байх болно.
            Олон  удаагийн  давтамжтайгаар  тус  хуудсыг  хөтөлж,  тэмдэглэх  бөгөөд  EXCEL  программ  дээр
            боловсруулалт хийн үр дүнг илэрхийлэх нь хялбар болно (Хүснэгт 10).

            ХҮСНЭГТ 10А. Ээлжит хичээлийн ажиглалт хийх хуудас дахь тэмдэглэлийг нэтгэх нь
              №      Сурагчийн нэр         Мэдлэг        Ойлголт      Хэрэглээ      Чадвар       Хандлага
              1            ...               А1             А6           Б1           Б2            В1
              2            ...
              3            ...
              ...          ...

            ХҮСНЭГТ 10Б. Нэгж хичээлийн ажиглалт хийх хуудас дахь тэмдэглэлийг нэтгэх нь
              №      Сурагчийн нэр         Мэдлэг        Ойлголт      Хэрэглээ      Чадвар       Хандлага
              1            ...            А1, A3, А4      А5, А6       А2, Б1        Б2, Б5        В1, В2
              2            ...
              3            ...
              ...          ...

            Задгай  хэлбэрийн  даалгаврын  алхам  бүрийн  хариултын  хувилбарыг  урьдчилан  боловсруулсан  байх
            шаардлагатай.  Энэ  нь  суралцагчдын  ялгаатай  байдлыг  илрүүлэхэд  чухал  ач  холбогдолтой.  Өөрөөр
            хэлбэл, суралцагчдын хэдэн хувь нь тухайн агуулгыг  бүрэн эзэмшсэн, хэдэн хувь нь алдаатай мэдээлэл
            авсан, өмнөх төсөөлөл нь ямар түвшинд байгаа зэргийг илрүүлэх боломж олгодог (БҮТ, 2017). Үүнийг
            жишээ болгон задгай даалгаврын жишээ 3-р авч үзье. Дэлгэрүүлж мөн Хүснэгт 12-ыг хараарай.





                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36