Page 33 - Газарзүй
P. 33
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
3.2. НЭГЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛ
Нэгж хичээлийн суралцахуйн үр дүнг тодорхойлохдоо ерөнхий болон нарийвчилсан рубрикийг хийж
хэвших, ашиглаж дадах нь нэн чухал байдаг. Багш суралцахуйн үр дүн ба үр дүнгийн шалгуурыг
баримтлахаас гадна өөрийн дасгал, даалгаврын хариултыг багтаасан рубрик боловсруулна.
Рубрик боловсруулахдаа түвшинд бүрт харгалзах оноог тодорхойлно. Оноог “бүхэл”-ээр тооцох нь
зохимжтой байдаг. Бутархай оноо өгч болох боловч үүнийг аравтын орон шилжүүлэх, бүхэл тоо болгон
100.0 (А) үнэлгээнд шилжүүлдэг гэдгээ мартаж болохгүй. 0.3, 0.5, 0.7 гэх зэргээр оноо өгч болох ч
үүнийг 1, 2, 3 гэх зэргээр ахиулан нийт 5 биш 20 оноотой даалгавар болгон өөрчлөх нь хялбар.
ХҮСНЭГТ 12. Оноог хэрхэн өгөх тухай жишээ
Сурагч хүн амын дундаж наслалтын тухай хүснэгтэн мэдээллийг хувирган график (диаграмм)
байгуулах даалгавар байна гэж үзье. Энэ даалгаврын ямар үйлдэлд хэдэн оноо өгөхийг доор харуулав.
Дэлхийн зарим улс орнуудын хүн амын дундаж наслалт (Баярмаа З, Баянтөр М. ба бусад, 2017)
Дундаж наслалт
Улс орон
эрэгтэй эмэгтэй дундаж
Сьерро-Леон 49.3 50.8 50.1
Япон 80.5 86.8 83.7
Монгол 64.7 73.2 68.8
Сурагчийн байгуулсан харьцуулсан графикт хэдэн оноо өгөх вэ? өмнө нь та энэ төрлийн даалгаварт
хэдэн оноо өгч байсан вэ? гэдгээ эргэн санаарай. Энэ даалгавар нийт 3 онооных байх нь зохистой.
“3” оноогоо задлая.
ХҮН АМЫН ДУНДАЖ НАСЛАЛТ
100 90
90 80
80 70
70 60
60
Нас 50 50 Дундаж нас
30 30
20 20
10 10
0 0
Сьерро-Леон Япон Монгол
эрэгтэй эмэгтэй дундаж
Графикийн нэр (хүн амын дундаж наслалт), хүйсийг (эрэгтэй, эмэгтэй, дундаж) ялган
тэмдэглэсэн бол “1” оноо
Графикийн х:у тэнхлэгт тоон үзүүлэлтийг тэгш хэмтэй авсан, зөв зурсан бол “1” оноо
Графикийг оновчтой сонгосон бол “1” оноо (харьцуулсан байх нь чухал) гэж оноожуулж
болно.
29