Page 35 - Газарзүй
P. 35

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            4. АНХААРАХ ЗҮЙЛ, САНАМЖ


            Багш  та  сонгох  даалгаврын  хариулт  (a,  b,  c,  d  гэсэн  4  хариулт)-ыг  боловсруулахдаа  сурагч
            “ухагдахууны  алдаатай  ойлголт  эзэмшсэн  эсэх”,  “тооцоолол  хийхдээ  алдаж  буй  эсэх”  зэрэг  өөрийн
            илрүүлэхийг зорьж буй дараагийн нэгж, ээлжит хичээлээ төлөвлөхдөө анхаарах зүйлсээ тодруулахад
            чиглэсэн  байхаар  хариултыг  оруулах  нь  зохистой.  Илт  худал,  зохиомол  хариулт  өгөх  нь  тест
            даалгаврын чанаргүй, найдваргүйг илтгэдэг.

            Өөрийн  өмнө  боловсруулсан  тест  даалгавруудыг  дахин  ашиглах  гэж  байгаа  бол  уг  даалгаврын
            зорилго нь одоогийн зорилготой ижил үү гэдгийг санах, өөр бол даалгавраа өөрчлөх шаардлагатай.
            Мөн  бусдын  боловсруулсан  даалгаврыг  авч  ашиглах  гэж  байгаа  бол  эхлээд  зохиогчоос  нь
            зөвшөөрөл авч ашиглаж хэвших нь зүйтэй. Учир нь даалгавар боловсруулах нь цаг хугацаа, мэдлэг,
            чадвар шаарддаг тул бусдын хөдөлмөрийг хүндлэх нэн чухал.

            НОМ ЗҮЙ


               Антони Ж.Нитко, Сюзан М.Брүүкхарт. (2014). Суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй
                (6 хян.). (E. s. MON-0125, Орч.) Улаанбаатар.
               Батчулуун, Е. (2017). Газар зүйн боловсролын үндэс. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК.
               Баярмаа З, Баянтөр М. ба бусад. (2017). Газар зүй XI. Улаанбаатар: Соёмбо принтинг.
               БМДИ. (2018). Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй
                -III. Газар зүй. Улаанбаатар.
               БСШУСЯ. (2019). Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, Газар зүй (Сайжруулсан хоёр дахь
                хэвлэл хян.). Улаанбаатар.
               БҮТ. (2017). Боловсролын үнэлгээ, арга зүйн зөвлөмж. Улаанбаатар.












































                                                                                                          31
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40