Page 30 - Mt _bd - 1217
P. 30
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
4. Энэхүү зөвлөмжид нэгж сэдвийн үнэлгээ хийх төлөвлөлт хийхдээ хөтөлбөрийн үнэлгээний 3
зорилтыг (Мэдлэг ойлголт, чадвар, хандлага төлөвшил) тусгаж төлөвлөсөн ч хандлага төлөвшлийг
хэрхэн үнэлэх талаар зөвлөмж оруулаагүй. Иймд хандлага төлөвшлийн үнэлгээг орхигдуулахгүй
хийхэд анхаарах
(Боловсролын үнэлгээний төв, 2018, “Ерөнхий боловсролын суралцагчийн болон сургалтын
чанарын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх зөвлөмж” хуудас 16-19 үзэх)
5. Зөвлөмжид авсан жишиг даалгаврыг сэдвийн агуулга, СҮД-ийн үнэлгээний шалгуурын гүйцэтгэлийг
хэмжих арга зүйг харуулах зорилгоор зохиосон тул үнэлгээний даалгаварт тавигдах шаардлагыг
хангасан сайн даалгавар болохгүй байх магадлалтай. Иймд үнэлгээний даалгавар боловсруулах
арга зүйг нарийвчлан судалж сайн даалгавар боловсруулах, даалгаврын оноожуулалтад
анхаарах (Боловсролын үнэлгээний төв, 2020 он, “Боловсролын үнэлгээ, арга зүйн зөвлөмж”
хуудас 23-48 үзэх)
6. Нотолгоонд суурилсан шинжилгээ хийх, гарсан үр дүнг хэрэглэх талаар нэмж судалж, хэрэгжүүлэх
(Боловсролын үнэлгээний төв, 2020 он, “Боловсролын үнэлгээ, арга зүйн зөвлөмж” хуудас 59-79
үзэх)
7. Энэхүү зөвлөмжид үнэлгээний шалгуурыг нэгж болон ээлжит хичээлийн хувьд хэрхэн хэрэглэх
жишээг авч үзсэн. Үүнтэй адилаар бусад нэгж, ээлжит хичээлийн үнэлгээний шалгуурыг хэрэгжүүлэх
боломжтой. Харин мэдээллийн технологийн хичээл, сургалтын жилийн үр дүнг тооцоход анги
бүрийн хувьд “Сурагчийн хүрэх суралцахуйн үр дүн”- д баримжаалж үнэлгээний даалгавар
3
боловсруулан жилийн эцсийн үнэлгээг хийх боломжтой.
3 “Мэдээллийн технологи хичээлийн сурагчийн суралцахуйн үр дүн”, Бүрэн дунд боловсролын түвшин баримт
бичгээс үзэх
26