Page 27 - Mt _bd - 1217
P. 27
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Бэлтгэсэн байдал: «Inshot», «Pinterest»,
Inshot, «Audio editor» гэсэн программуудыг ашиглан
Pinterest, хоёр бичлэг, таван зураг ашиглан «Төгөлдөр
9 Сурагч 9
Audio хуурын гайхамшиг» сэдвийн танилцуулга,
editor танин мэдэхүйн кино/видео хийж явууллаа.
Мэдээллийг нь өөрөө ярьсан.
Сурагч 8-ын бүтээлийг даалгаврын үнэлгээний рубрикээр шалгаж үзье.
1. Асуудлыг оновчтой тодорхойлж, бүтээлээ төлөвлөх
2-р видеог найзынхаа төрсөн өдөрт зориулж хийсэн, мөн видеог бүрэн үзсэнээр илэрхийлсэн
зохиомж нь маш тодорхой байсан тул хэрэгцээндээ нийцүүлэн, төлөвлөж хийсэн байна гэж үзээд
“Маш сайн” (12 оноо) гэж үнэлэв.
2. Хэрэгцээт мэдээлэл тодорхойлж, цуглуулах
1-р видеоны тайлбар болон 2-р видеоны агуулгаас харахад төлөвлөсний дагуу хэрэгцээт мэдээллээ
тал бүрээс нь шинжилж, төрөл бүрийн эх сурвалжаас цуглуулсан боловч, эх сурвалжийг дурдаагүй
тул “Маш сайн” (11 оноо) гэж үнэлэв.
3. Сонгосон технологиор мэдээллийг нэгтгэн боловсруулах
Бүтээлийн тайлбараас харахад боломжтой хэд хэдэн апп-ыг хослуулж ашигласан, эффект оруулахад
төлбөр төлөх болсон тул өөр аргаар шийдвэрлэсэн байна. Иймд зохиогчийн эрх, ёс зүйн зөрчилгүй
технологийг сонгосон байна гэж үзээд “Маш сайн” (12 оноо) гэж үнэлэв.
4. Сонгосон технологиор мэдээллийг нэгтгэн боловсруулах
Бүтээлийн тайлбар болон видеог үзэхэд зохиомжийн дагуу агуулгад нийцүүлэн мультимедиа
элементүүдийг ашиглаж, эффект, хөдөлгөөнийг зохистой оруулж, эвлүүлгийг бэлэн апп ашиглан
бүтээл боловсруулсан тул “Маш сайн” (12 оноо) гэж үнэлэв.
5. Бүтээлийн боловсруулалтад шинжилгээ хийж сайжруулах, хуваалцах
Даалгаварт тавигдсан шалгуур, рубрикээр бүтээлдээ шинжилгээ хэрхэн хийж, сайжруулсан талаар
сурагчтай ярилцав. Мөн хичээлийн явцад бүтээлээ хэрхэн яаж хийсэн, ямар бэрхшээл тулгарсан,
яаж шийдвэрлэсэн болон ашигласан программын давуу тал зэрэг бусдын сонирхсон асуултад
хариулж бүтээлээ танилцуулсан байдал зэргийг харгалзан “Маш сайн” (12 оноо) гэж үнэлэв.
Багшийн зүгээс сурагч-8 мультимедиа технологи нэгж сэдвийн хүрээнд тавигдсан “Сурагч
хөдөлгөөнт зураг, аудио, видео мэдээлэл бүхий хялбар мультимедиа бүтээл боловсруулж чаддаг
болно” (Хүснэгт 2) гэсэн СҮД-д хүрсэн байна гэж үзлээ. Учир нь энэ үр дүнд хүрсэн гэдгийг сурагчийн
бүтээсэн бүтээлийг “Технологийн тусламжтай мультимедиа бүтээл боловсруулдаг” (Хүснэгт 2)
гэсэн нэгж сэдвийн үнэлгээний шалгуурын түвшинчилсэн шалгуурт (Хүснэгт 4) тулгуурлан зохиосон
рубрикээр шалгасан үр дүн нотолж байна.
Харин “Мультимедиа технологийн хэрэглээг тайлбарладаг” (Хүснэгт 2) гэсэн шалгуурыг хангаж
байгаа эсэхийг үр дүнгийн үнэлгээний жишиг даалгаврын А хэсгийн мэдлэг, ойлголт шалгах сорилын
гүйцэтгэлээс харж болно.
Энэ жишээгээр нэгж сэдвийн хүрээнд сурагч бүрийн хувьд шалгуурт суурилсан үр дүнгийн үнэлгээг
хийж, А ба Б хэсгийн гүйцэтгэлийн нэгдсэн үнэлгээгээр нэгж сэдвийн үнэлгээний түвшнийг тогтоож
болно.
Бүлэг сэдвийн шалгалтын анализыг “Суурь боловсролын Мэдээллийн технологи хичээл, сургалтын үр
дүнг үнэлэх шалгуурыг хэрэгжүүлэх зөвлөмж”-ийн хүснэгт 9-д үзүүлснээр жишээлэн хийж болох юм.
Суралцагчдын гүйцэтгэлийн нэгдсэн дүнд шинжилгээ хийж үнэлгээний даалгаврын тавил, тохироц,
хүнд хөнгөний зэрэг, даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн шалтгаан, багш ээлжит хичээлийг хэрхэн
заасан арга зүй гэх мэт олон зүйлд дүгнэлт хийж сайжруулах боломжтой.
2021 он
23