Page 29 - Mt _bd - 1217
P. 29

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

















                                                       Дөрөв. Анхаарах зүйл,

                                                       санамж







            Энэхүү “Бүрэн дунд боловсролын мэдээллийн технологи хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг
            хэрэгжүүлэх  зөвлөмж”-ийн  өмнөх  гурван  бүлэгт  10-р  ангийн  “Мультимедиа  технологи”  сэдвээр
            жишээлэн  хөтөлбөрийн  суралцахуйн  зорилт,  суралцахуйн  үр  дүн,  үр  дүнг  үнэлэх  шалгуурын  холбоо
            хамаарал,  хэрэгжүүлэх  үйл  явцыг  бүрэн  харуулахад  төвлөрч,  ерөнхий  байдлаар  байж  болох  нэгж,
            ээлжит хичээлийн үнэлгээний нэгэн хувилбарыг санал болгосон болно.
            ЕБС-ийн  “Суралцагчийн  үнэлгээ  нь  тухайн  сургалтын  хөтөлбөрийн  хүрээнд  эзэмшвэл  зохих  мэдлэг,
            чадвар,  хандлага  төлөвшил  буюу  хүрэх  үр  дүнг  тодорхойлсон  “шалгуур”-т  суурилсан  байна”   гэж
                                                                                                        2
            үзээд  энд  зөвхөн  шалгуурт  суурилсан  үнэлгээ  хийх  арга  зүйг  товчхон  жишээгээр  авч  үзлээ.  Иймд
            мэдээллийн  технологи  хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуурыг  хэрэгжүүлэхдээ  дараах  зүйлийг
            анхаарч үнэлгээг хийх шаардлагатай.
            1.  Мэдээллийн технологи хичээл, сургалтын үр дүнг үнэлэх (СҮД) шалгуур бүрийн хувьд гүйцэтгэлийн
               түвшинчилсэн шалгуурыг тодорхойлохдоо эзэмшсэн байх мэдлэг чадвар, түүний хэрэглээг ялгаж
               тодорхойлсон байгааг анхаарах

                   Суралцахуйн үр дүн         Суралцахуйн үр дүнгийн шалгуур          Шалгуурын ялгаа
             Сурагч    хөдөлгөөнт     зураг,  Мультимедиа технологийн           Мэдлэг, ойлголтын шалгуур
             аудио,  видео  мэдээлэл  бүхий  хэрэглээг тайлбарладаг.
             хялбар   мультимедиа    бүтээл  Технологийн тусламжтай             Чадвар (хэрэглээ)-ын
             боловсруулж чаддаг болно.       мультимедиа бүтээл боловсруулдаг.  шалгуур

            2.  Гүйцэтгэлийн  түвшинчилсэн  шалгуурт  хийх  үйлийг  Блумын  таксономын
               танин мэдэхүйн түвшнийг илэрхийлсэн үйл үгээр тодорхойлсон. Мэдээллийн
               технологийн  шалгуурт  ихэвчлэн  сонгож  хэрэглэсэн  “тайлбарлах,  гүйцэтгэх,
               боловсруулах”  гэсэн  үгүүд  ямар  өргөн  утга  илэрхийлж  байгааг  анхаарч
               даалгавар боловсруулах (Боловсролын үнэлгээний төв, 2020 он, “Боловсролын
               үнэлгээ, арга зүйн зөвлөмж”. хуудас 28-29 үзэх)
            3.  Зарим  нэгж  сэдвийн  хувьд  СҮД-ийн  шалгуур  нь  ерөнхий  тодорхойлогдсон.
               Иймд нэгжийн хүрээнд эзэмших мэдлэг, чадвар, хэрэглээг нарийвчлан бүрэн
               гүйцэд  тодорхойлж,  үнэлгээний  даалгавар  боловсруулах  (Боловсролын
               үнэлгээний төв, 2020 он, “Боловсролын үнэлгээ, арга зүйн зөвлөмж”, хуудас 25-27 үзэх)



            2   БҮТ,  2018,  “Ерөнхий  болосвролын  суралцагчийн  болон  сургалтын  чанарын  үнэлгээний  журмыг  хэрэгжүүлэх
            зөвлөмж

                                                                                                          25
   24   25   26   27   28   29   30   31   32