Page 9 - Газарзүй
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ











                                                       Нэг. Газар зүйн хичээлийн

                                                       үнэлгээний шалгуурыг
                                                       хэрэгжүүлэх арга зүйн

                                                       зөвлөмж








                                              1.1.  Газар зүйн сургалтын үнэлгээ түүний
                                                      шалгуур

                                              Үнэлгээ нь сургалтын үйл явцын үргэлжлэл буюу хүний хөгжлийн
                                              түвшинг  шалган  тогтоох  үйл  явц  юм.  Үнэлгээний  үндсэн  дээр
                                              суралцахуй ба сургахуйн үйл явцын алдаа оноог дүгнэж, сайн болж
                                              буй  зүйлээ  улам  боловсронгуй  болгох,  алдаж  буй  зүйлээ  засах
                                              боломжтой болдог (Батчулуун, 2017).

                                              Үнэлгээ  хийхэд  юуны  тулд  үнэлэх  вэ?,  юуг  үнэлэх  вэ?,  Хэрхэн
                                              үнэлэх  вэ?  гэсэн  асуулт  гарч  ирнэ.  Юуны  тулд  үнэлэх  вэ?  гэсэн
                                              асуулт  нь  үнэлгээний  зорилготой  холбоотой.  Үнэлгээний  үндсэн
                                              зорилго  нь  сурагчийн  суралцах,  багшийн  сургах  үйл  явцыг
                                              сайжруулахад  чиглэх  ба  багш  сурагчийн  аль  алиных  нь  үйл
                                              ажиллагааны  үр  дүнг  илтгэдэг.  Үнэлгээний  үндсэн  2  төрөл  нь
                                              явцын  ба  үр  дүнгийн  (эцсийн)  үнэлгээ  бөгөөд  зарим  судлаачид
                                              өөрийн үнэлгээг 3 дахь төрөл гэж үзсэн байдаг. Эдгээр төрлийн аль
                                              аль нь  сургалтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ.

                                              Явцын  үнэлгээ  нь  сурах  ба  сургах  үйл  ажиллгаанд  урьдчилсан
                                              дүгнэлт  өгдөг  бол  эцсийн  үнэлгээ  нь  сурах  ба  сургах  үйл
                                              ажиллагааны чанарт эцсийн дүгнэлтийг өгдөгөөрөө ялгаатай.
                                              Үр  дүнгийн  үнэлгээ  нь  сургалтын  үр  дүнг  үнэлж  буй  хэлбэр
                                              бөгөөд  хичээлийн  агуулгыг  сурагчид  хэр  эзэмшсэнийг  илрүүлэх
                                              зорилготойгоор  бүлэг  сэдэв  болон  хичээлийн  төгсгөлд  хийх
                                              ба  сурагчдын  амжилтыг  дүгнэх,  багшийн  үйл  ажиллагаа  болон
                                              хичээлийн хөтөлбөрийн чанарыг хэмжихэд хэрэглэнэ.
                                              Газар  зүйн  үнэлгээний  3  гол  тулгуур  нь  мэдлэг,  ойлголт,  мэдлэг
                                              чадварын хэрэглээ юм.
                                              Мэдлэг нь юу? хаана? гэсэн газар зүйн асуултад сурагчид хэрхэн
                                              хариулж  байгаагаар  үнэлэгдэх  танин  мэдэхүйн  анхан  шатны
                                              түвшин юм. Ойлголт нь яагаад? тэнд? энэ хэрхэн буй болсон? Ямар
                                              ач  холбогдолтой  вэ?  Зэрэг  асуултад  хариулах  замаар  газар  зүйн
                                              үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоо хамаарлыг тайлбарлах танин



                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14