Page 10 - Газарзүй
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            мэдэхүйн дараагийн түвшин юм. Хэрэглээ нь мэдлэг ба ойлголтоо газар зүйн асуудал шийдвэрлэхэд
            хэрхэн ашиглах вэ? гэдэгт хариу авах үнэлгээ бөгөөд энэ нь танин мэдэхүйн дээд түвшин болно.
            Сурагчдын  мэдлэг,  чадварыг  илрүүлэхийн  тулд  үнэлгээний  даалгаврыг  оновчтой  боловсруулах
            шаардлага багшид тулгарна. Үнэлгээний даалгаврыг тодорхой шалгуурт үндэслэн боловсруулна. Газар
            зүйн сургалтын үнэлгээний даалгавар боловсруулахад дараах зүйлсийг харгалзана. Үүнд:
            •   Даалгаврын тавилыг оновчтой илэрхийлэх: Даалгавар нь ойлгомжтой, тодорхой байх шаардлагатай.
            •   Даалгавар нь зөвхөн мэдлэг, чадварыг шалгах төдий бус, шинэ мэдээлэл өгөхөд чиглэгдсэн, мэдлэг
                олгохуйц байх: даалгаврыг гүйцэтгэх явцдаа сурагч шинэ мэдлэг олж авна.
            Үнэлгээний шалгуур нь суралцахуйн үр дүн (СҮД), шалгуур гэсэн үндсэн бүтэцтэйгээс гадна  гүйцэтгэлийн
            4 түвшинтэй байна.

            Суралцахуйн  үр  дүн  /СҮД/  нь  сурагчид  юу  мэддэг,  чаддаг  болохыг  хүсч  байна  вэ?  гэсэн  асуултад
            хариулна. Хэмжигдэхүйц суралцахуйн үр дүнгээс үнэлгээний шалгуур боловсруулагдана.
            Үнэлгээний шалгуур гэдэг нь сурагчийн ажлыг хэмжих жишиг стандартын цогц юм.
            Шалгуур гэдэг нь тодорхой зорилт, стандартын биелэлтийг тодорхойлоход ашигладаг жишиг үзүүлэлт
            эсвэл  түвшинг  хэлнэ.  (UNESCO-CEPES,  2007)  Шалгуур  нь  сурагчдын  “Би  юу  хийх  ёстой  вэ?”  гэдэг
            асуултад хариулна.
            Үнэлгээний шалгуур нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй (Sadler, 1987). Үүнд:
            1.  Шалгуур (criterion)
            2.  Гүйцэтгэлийн үзүүлэлт (Achievement Standard, Performance Standard)
            Шалгуур нь суралцагчийн хүрсэн үр дүн/амжилтыг нотлон харуулахад чиглэнэ.
            Гүйцэтгэлийн үзүүлэлт бол чанарын тодорхой түвшин (амжилт эсвэл гүйцэтгэл)-ийн тухай ойлголт юм.
            Гүйцэтгэлийн үзүүлэлт нь “Би яаж хийх ёстой вэ?” гэдэгт хариулна.
            Суурь  боловсролын  Газар  зүйн  хичээлийн  үнэлгээний  шалгуурыг  боловсруулахдаа  сургалтын
            хөтөлбөрт тусгасан ай буюу бүлэг сэдвийг Суралцахуйн үр дүн (СҮД)-д, Суралцахуйн үр дүнг шалгуурт
            хуваан, шалгуур бүрийг гүйцэтгэлийн 4 түвшинд боловсруулсан.

            Хүснэгт 1. Суурь боловсролын анги тус бүрийн СЗ, нэгж, СҮД, шалгуурын тоо

                                  Суралцахуйн      Тухайн анги дахь    Нэгжүүдэд харгалзах        Нийт
              №        Анги
                                 зорилтын тоо      нийт нэгжийн тоо      нийт СҮД-ийн тоо    шалгуурын тоо

               1     7-р анги          23                 6                     12                 20

               2     8-р анги          18                 5                     12                 14
               3     9-р анги          16                 6                      9                 14

























             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15