Page 12 - Газарзүй
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            “Заавар үйл үг” гэдэг нь тухайн асуултад сурагч юу хийх ёстойг хэлж өгдөг үйл үгс юм.
            Түгээмэл  хэрэглэгддэг  заавар  үйл  үгийн  утгыг  Монгол  хэлний  тайлбар  толь  бичигт  тодорхойлсон
            утгаар нь дараах хүснэгтэд үзүүлэв.
            Багш нь эдгээр заавар үйл үгийн утгыг сурагчдадаа хэлж, ойлгуулах шаардлагатай гэдгийг анхаараарай.
            Ингэснээр сурагч бие даан дасгал, даалгавар гүйцэтгэхэд хялбар, ойлгомжтой байх болно.
            Тухайн хичээлийн онцлогоос хамаарч (математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан) зарим үйл үгийн
            утгыг илүү нарийвчлан тусгасан байж болно. Иймээс тухайн зөвлөмжийг сайтар унших нь шаардлагатай
            юм. Цаашид дэлгэрүүлэн судлах бол Монгол хэлний их тайлбар толь ашиглахыг зөвлөж байна.
            Хүснэгт 2. Заавар үйл үгийн утга

              Заавар үйл үг                                       Утга
                            Тоон  хариултыг  тооцон  бодож  гаргах.  Энд  ихэвчлэн  хоёр  ба  түүнээс  дээш  алхамт
             Тооцоолох
                            тооцоолол, математик бодолт багтана.
             Нэрлэх         Хүн, юмыг оноосон нэрээр нь дуудах.
                            Хуваах (categorizing), бүлэглэх (subsuming), мэдээллийг юунд хамаарахыг тодорхойлох,
             Ангилах
                            Холбоо хамаарал, зүй тогтол, шинж чанар, онцлог, хэрэгцээ зэргээр нь бүлэглэх
                            Сонгох  ялгааг  олох,  шилжүүлэх,  засварлах  нэмэх,  Хольцолдсон,  нийлсэн  юмыг
             Ялгах
                            ангилах, юмыг сонгож шилэх
             Илэрхийлэх     Бодол санаагаа илэрхий болгон өгүүлэх, ямар нэг үйлдлээр үзүүлэх (бичих)
             Тодорхойлох    Нэр томьёо, санаа, үзэд баримтлалын утгыг илэрхийлэх
                            Зэргэцүүлэх, зүйрлэх (contrasting), ижил төстэй ба ялгаатай байдлыг жиших, Хоёр ба
             Харьцуулах
                            түүнээс олон зүйлийн ижил ба ялгаатай талыг дүрслэх
                            Гол шинж чанаруудыг илэрхийлэх (хэлэх, бичих), бодит, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.
                            Энд зурах гэдэг утга хамаарахгүй бөгөөд тухай зүйлийг байгаагаар нь илэрхийлнэ.
             Дүрслэх
                            Жишээ нь: гэрэл зураг дээр байгаа зүйлсийг нэрлэх, өнгө, хэлбэр, харагдах байдлыг
                            нь үгээр илэрхийлэх
                            Бодитой оршин байгаа үзэгдэл, юмсыг дүрслэх, байдал, үсэг тэмдэг, хээ угалз болон
             Зурах /        сэтгэлд бодогдсон зүйлсийн дүр байдлыг дүрслэн гаргах
             зураглах       (Тухайн үзэгдэл, зүйлийг хялбар, ойлгомжтойгоор, энгийн гар зураг зурах. Нэмэлтээр
                            шошго зүүлт ашиглаж болно.)
                            Үлгэрчилж  үзүүлэх,  (illustrating),  тодорхой  жишээгээр  үзүүлэх,  ойлгосон  зүйлдээ
             Жишээ гаргах
                            жишээ гаргах
                            Хураангуйлах, товчоор илэрхийлэх, Тоймлох, юмс үзэгдлийг тус тусад нь бус, нийтэд
             Ерөнхийлөх
                            нь авч үзэх
                            Загвар  бүтээх,  учир  шалтгаан  зүй  тогтлыг  тайлбарлах,  Юмны  утга  агуулга,  учир
             Тайлбарлах
                            шалтгааныг дэлгэрүүлэн хэлж, таниулж өгөх, тайлбар хийх
             Дүгнэх         Баримтад тулгуурлан дүгнэлт хийх
             Үнэлэх         Үйл ажиллагааны амжилт, чанарыг тодорхойлон үнэлэлт өгөх
                            Ямар  нэг  асуудлын  талаар  баримтад  тулгуурлан,  эсвэл  өөрийн  санаж  бодож  буй
             Санал болгох
                            зүйлийг илэрхийлэх
            Жич: Эдгээр үйл үгийн араас бичих (бичээрэй) гэсэн үйл үгийг ашиглахгүй. Учир нь дасгал даалгаврыг
            цаасан дээр бичихээр зохион байгуулж буй бол заавар үйл үгийн утгад бичих үйл нь хамаарна. Иймээс
            ямар нэг даалгавар боловсруулахдаа “бичих” гэдэг үгийг ашиглахгүй байх нь зүйтэй.








             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17