Page 13 - Газарзүй
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            1.3.  Үнэлгээний шалгуурыг хэрэглэх арга зүй

            Суурь  боловсролын  түвшинд  7-9  -р  анги  тус  бүрд  үнэлгээний  5-6  нэгжийг  төлөвлөсөн.  Эдгээр
            үнэлгээний  нэгж  тус  бүрээр  үнэлгээний  даалгавар  боловсруулж  бүлэг  сэдвийн  үр  дүнгийн  үнэлгээг
            хийх  боломжтой.  Өөрөөр  хэлбэл  тухайн  үнэлгээний  нэгжийн  хүрээнд  тодорхойлсон  үнэлгээний
            шалгуурууд  болон  гүйцэтгэлийн  түвшинд  тохирох  үнэлгээний  даалгавар  боловсруулж  хэрэглэнэ
            гэсэн үг.
            Харин  жилийн  үнэлгээг  хийхдээ  дээрх  үнэлгээний  нэгжүүдийн  үр  дүнгийн  үнэлгээнүүдийг  нэгтгэн
            сурагч  нэг  бүрээр  тохиромжтой  гүйцэтгэлийн  дунджийг  тооцох  боломжтой.  Мөн  хичээлийн  жилийн
            эцэс  тухайн  ангийн  үнэлгээний  шалгууруудад  нийцсэн  даалгавар  боловсруулж  үр  дүнгийн  үнэлгээ
            хийх боломжтой. Энд заавал бүх үнэлгээний шалгуурыг оруулах шаардлагагүй.
            Үнэлгээний  даалгавар  боловсруулахдаа  үнэлгээний  шалгуур  болон  гүйцэтгэлийн  4  түвшинг
            баримтлахаас гадна дараах нэмэлт шаардлагуудыг харгалзан үзнэ.
              Үнэлгээний  даалгавар  үнэлгээний  зорилтын  дагуу  үндсэн  3  хэсэгтэй  байх  (Мэдлэг  ойлголт,
               Мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх чадвар, туршилт ба судалгааны чадвар)
              Мэдлэг ойлголтыг сонгох хариулттай болон богино хариулттай даалгавраар, Мэдээлэл боловсруулах,
               асуудал  шийдвэрлэх  чадварыг  богино  болон  задгай  хариулттай  алхамчилсан  даалгавраар,
               туршилт  болон  судалгааны  чадварыг  задгай  хариултат  болон  алхамчилсан  даалгавраар
               үнэлэх
              Үнэлгээний  даалгаврын  оноо  нь  сургалтын  хөтөлбөрийн  үнэлгээний  жин  (мэдлэг  ойлголт-50%,
               мэдээлэл  боловсруулах,  асуудал  шийдвэрлэх  чадвар  30%,  туршилт  болон  судалгааны
               чадвар-20%)-г баримтлах

            Үнэлгээний зорилтын тайлбар:
            1.  Мэдлэг,  ойлголтыг  үнэлэхэд  сурагч  мэдээллийг  сэргээн  санах,  тайлбарлах  түвшний  даалгаврыг
                гүйцэтгэнэ.  Мөн  танил  бус  нөхцөлд  мэдлэгээ  хэрэглэх,  эзэмшсэн  мэдлэгээ  шинэ  сэдэвтэйгээ
                холбон  ойлгох  зэрэг  үнэлэх  асуултууд  орж  болно.  Энэ  үнэлгээний  зорилтын  даалгаврыг
                боловсруулахдаа  гол  төлөв  тогтоох,  тодорхойлох,  дурдах,  илэрхийлэх,  дүрслэх,  тайлбарлах
                (ойлгосноо) зэрэг үйл үгсийн аль нэгийг хэрэглэнэ.
            2.  Мэдээлэл  боловсруулах  чадвар  гэдэгт  мэдээллийг  цуглуулах  аргаа  сонгох,  мэдээллийг  бүртгэн
                тэмдэглэх,  нэгтгэн  дүгнэх,  задлан  шинжилгээ  хийх,  мэдээллийг  хэрэглэх  зэргийг  багтаан
                ойлгоно.  Асуудал  шийдвэрлэх  чадвар  гэдэгт  асуудлыг  тодруулах,  асуудал  үүсэх  нөхцөл  буюу
                тохироог  илрүүлэх,  асуудлыг  шийдвэрлэх,  өөрийн  санаа  бодлоо  дэвшүүлэх  зэргийг  багтаан
                ойлгоно.  Мэдээлэл  боловсруулах,  асуудал  шийдвэрлэх  чадварыг  үнэлэхдээ  ойлголт,  ухагдахуун,
                зарчмыг шинэ нөхцөлд бүтээлчээр хэрэглэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх түвшний даалгавар
                боловсруулна.  Энэхүү  үнэлгээний  зорилтын  даалгаврыг  боловсруулахдаа  гол  төлөв  таамаглах,
                санал болгох, тооцоолох, тодорхойлох зэрэг үйл үгсийн аль нэгийг хэрэглэнэ.
























                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18