Page 9 - Биологи
P. 9
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Нэг. Суурь болон бүрэн дунд
боловсролын биологийн
хичээлийн үнэлгээний
шалгуурыг хэрэгжүүлэх арга
зүйн зөвлөмж
1.1 Үнэлгээний нэгж, суралцахуйн үр дүнг
тодорхойлсон байдал
БСШУЯ-ы сайдын 2018 оны А/425 дугаар тушаалаар баталсан
“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын
чанарын үнэлгээний журам”-д суралцагчийн үнэлгээ нь шалгуурт
суурилсан байх бөгөөд хичээл, сургалтын үр дүнг үнэлэх
шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл бүрээр Боловсролын
эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, Боловсролын
үнэлгээний байгууллага хамтран боловсруулж батална” гэж
заасны дагуу суурь болон бүрэн дунд боловсролын Биологийн
хичээлийн үнэлгээний шалгуурыг боловсруулсан.
Үнэлгээний нэгжийг тодорхойлсон байдал:
Суурь болон бүрэн дунд боловсролын Биологийн хичээлийн
үнэлгээний нэгжийг Биологийн сургалтын хөтөлбөрийн агуулгын
бүрэлдэхүүн хэсэг болох бүлэг сэдэвт суурилан, анги хоорондын
залгамж холбоо, агуулгын өргөсөл, гүнзгийрлийг тусган
боловсруулсан.
Хөтөлбөрийн бүлэг
Үнэлгээний нэгж
VI - XII ангийн үнэлгээний нэгжүүдийг суурь болон бүрэн дунд
боловсролын Биологийн хөтөлбөрийн бүлэг сэдэвтэй инвариант
хэлбэрээр боловсруулахад анхаарсан бөгөөд агуулгын залгамж
холбоонд үндэслэн зөвхөн “Эс”-ийн тухай агуулгыг “Амьд
биеийн үржил хөгжил” бүлэгтэй нэгтгэсэн. Биологийн хичээлийн
үнэлгээний нэгжүүдийг доор хүснэгтээр үзүүлэв.
5
Хөтөлбөрийн суралцахуйн зорилт Cуралцахуйн үр дүн
Оролт Гаралт
Чиглэсэн Бодитой
Зорилтын илэрхийлэл Гүйцэтгэлийн түвшний нотолгоо
Мэдлэг, чадварын тус тусдаа
хэсгүүд Өргөн хүрээний мэдлэг, чадвар
Хөтөлбөр, удирдамжид Хэрэглэх, өндөр түвшний
тулгуурласан суралцахуйд тулгуурласан