Page 14 - Англи хэл
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              •  Эргэн тойрны газар нутаг
              •  Өдрийн дэглэм
              •  Чөлөөт цаг
              •  Сонирхдог зүйл
              •  Цаг агаар
              •  Эрүүл мэнд гэх мэт дэд сэдвийг багтаадаг.

            А1  түвшний  сурагчид  эдгээр  сэдвийн  хүрээнд  харилцахдаа  энгийн,  хялбар,  цөөн  хэдэн  үг,  өгүүлбэр
            ашиглан  харилцах,  энгийн  асуулт  асуух  ба  хариулах  мөн  судалсан  сэдвийн  хүрээнд  хялбар,
            үгийн  тоо  багтаамж  нь  түвшинд  тохирсон  эх  сонсох  ба  унших  юм.  Мөн  анги,  түвшинд  тохирсон
            (40-80) үгийн хооронд эх бичих гэх мэтээр үгийн тоог зааж өгч болно.
            Гадаад  хэл  судлахад  дээр  дурдсан  сэдвийн  хүрээ  нь  анги  бүрт  тодорхой  хэмжээгээр  давтагдан
            ордог  бөгөөд  өөрөөр  хэлбэл  A2  түвшний  хувьд  сонсох,  ярих,  унших,  бичих  чадварууд  болон
            үгийн  нөөц,  хэлний  хэрэглээ  нь  агуулга,  тоо  ба  чанарын  хувьд  өмнөх  түвшнээс  илүү  байна  гэсэн
            үг  юм.  Иймд  A1,  А2  ба  Low  B1  түвшинд  сонсох,  ярих,  унших,  бичих  үгийн  нөөц,  хэлний  хэрэглээг
            тодорхойлсон  суралцахуйн  зорилтууд  дээр  дурдсанчилан  тоо  ба  чанарын  ялгаатай  байх  бөгөөд
            тэдгээр  ялгааг  СҮД-г  (суралцахуйн  үр  дүн)  тодорхойлохдоо  хязгаарлагдмал,  (limited)  танил,
            (familiar)  танил  бус,  (unfamiliar)  тодорхой,  (some)  өргөн,  (wide)  дэлгэрэнгүй  (extended)  сэдвийн
            хүрээ  (range)  гэж  ялгасан  болно.  Үүнтэй  уялдан  СҮД-ийн  шалгуурыг  тодорхойлохдоо  тухайн
            судалсан  сэдвийн  хүрээнд  аль  хэр  хэмжээнд  хүрсэн  байхыг  мөн  сэдвийн  хүрээ  (range)  ойлголтоор
            илэрхийлсэн болно.


            1.3.  АНГЛИ ХЭЛНИЙ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН,
                    ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР


            1.3.1.  V ангийн “Me and my family” нэгжийн суралцахуйн үр дүн
            V  ангийн  нэгж  хичээл  дээр  үнэлгээний  нэгж  дээр  суурилсан  суралцахуйн  үр  дүнг  хэрхэн
            боловсруулж  болох аргачлалыг харуулбал:


                                    V АНГИЙН “ME AND MY FAMILY” СЭДВИЙН ҮНЭЛГЭЭ
            Хүснэгт  3.  V  ангийн  “Me  and my family”  сэдвийн  үнэлгээний  нэгжийн  суралцахуйн  үр  дүнг
            тодорхойлсон аргачлал

             Суралцахуйн зорилт    Үнэлгээний нэгж                     Суралцахуйн үр дүн
                     5.L3               Сонсох       Сурагч  нь  “Me  and  my  family”  сэдвийн  хүрээнд  сонсох
                     5.L4                            зааварчилгаа    болон   өөрийгөө    болон   гэр   бүлээ
                     5.L5                            танилцуулах энгийн, богино ярианы гол ба туслах санааг
                     5.L7                            дэмжлэгтэйгээр сонсоод ялган таньдаг болно.

                     5.S1                Ярих        Сурагч нь “Me and my family” сэдвийн хүрээнд энгийн үг
                     5.S2                            хэллэг,  богино  өгүүлбэр  ашиглан  гэр  бүлийн  гишүүдийг
                     5.S6                            заасан  үг  хэллэг,  богино  өгүүлбэрийг    дэмжлэгтэйгээр
                     5.S7                            нэрлэн хэлдэг болно.

                    5.UE5           Хэлний хэрэглээ  Сурагч  нь  “Me  and  my  family”  сэдвийн  хүрээнд  үг,
                    5.UE6                            хэл  зүйн  хэрэглээний  мэдлэгээ  харилцан  яриандаа
                    5.UE7                            дэмжлэгтэйгээр ашигладаг болно.







             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19