Page 12 - Англи хэл
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Сургалтын  хөтөлбөрт  тусгагдсан  суралцахуйн  зорилтуудыг  багцлан  нэгжийг  тогтоож,  суралцахуйн
            үр  дүнг  тодорхойлсон.  Суралцахуйн  үр  дүн  гэдэг  нь  тухайн  суралцагч  хөтөлбөрийг  судалсны
            эцэст    юу  мэддэг,  чаддаг  болсон  байхыг  харуулсан  илэрхийлэл  юм.  Суралцахуйн  үр  дүнгээс
            үнэлгээний  шалгуурыг  боловсруулсан  болно.  Үнэлгээний  шалгуур  нь  стандартын  шаардлагыг
            хангаж,  сургалтын  үр  дүнд  хүрсэн  байдлыг  харуулахын  тулд  цуглуулсан  нотолгоо  юм.  Өөрөөр
            хэлбэл,  суралцахуйн  үр  дүнг  үнэлэх  шалгуур  нь  суралцахуйн  үр  дүнд  хүрсэн  үү?  юу  хийж  чадвал
            үр  дүнд  хүрсэн  гэх  вэ?  гэдгийг  харуулна.  Гүйцэтгэлийн  хүрэх  түвшин  нь  суралцагч  юуг  яаж  хийх
            ёстой вэ? гэдгийг харуулах үзүүлэлт юм.
              Суралцахуйн үр дүн :

               Суралцахуйн  үр  дүн  гэдэг  нь  тухайн  хичээл,  хөтөлбөрийг  судалсны  эцэст  сурагчид  юу  мэддэг,
               чаддаг болсон байхыг тодорхойлсон  тусгай илэрхийлэл юм.


            Англи  хэл  судлагдахууны  үнэлгээний  шалгуурыг  боловсруулахдаа  V-XII  анги  тус  бүрийн  сургалтын
            хөтөлбөрийн  агуулга  болох  суралцахуйн  зорилтыг  багцалж,  сонсох,  ярих,  унших,  бичих,  хэлний
            хэрэглээний  5  нэгж  болгон  нэгтгэж,  нэгж  тус  бүрээр  суралцахуйн  5  үр  дүнг  тодорхойлсон.
            Суралцахуйн үр дүн тус бүрээс үнэлгээний шалгуурыг гаргаж, шалгуур тус бүрийг 4 түвшнээр ангилж
            боловсруулсан болно. Анги тус бүрээр боловсруулсан англи хэл судлагдахууны үнэлгээний шалгуурын
            тоон үзүүлэлтийг харуулбал:

            Хүснэгт 1: Англи хэлний судлагдахууны үнэлгээний шалгуурын тоо
                                                                                  Суралцахуйн үр дүнгээс
                                 Суралцахуйн      Суралцахуйн үр дүнгийн тоо
                   Анги                                                           гаргасан шалгуурын тоо
                                 зорилтын тоо
                                                   L     S    R     W     UE     L     S     R    W     UE
                     5                37          1      1                 1     2     2                 1
                     6                43          1      1    1     1      1     2     2     2     2     2
                     7                50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                     8                50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                     9                50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                10 (Заавал)           50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                10 (Сонгон)           50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                11 (Заавал)           50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                11 (Сонгон )          50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                12 (Заавал)           50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                12 (Сонгон )          50          1      1    1     1      1     2     2     2     2     2
                   Нийт              530          11    11    10    10    11    22    22    20    20    19


              Үнэлгээний шалгуур, гүйцэтгэлийн үзүүлэлт


               Үнэлгээний шалгуур нь суралцагчийн ажлыг хэмжих жишиг стандартын цогц бөгөөд суралцагч
               суралцахуйн үр дүнд хүрсэн үү, үр дүнд хүрэхийн тулд юу хийж чаддаг болсон байх вэ? гэдгийг
               илэрхийлнэ. Үнэлгээний шалгуурт юуг, хэрхэн, яаж үнэлэхийг тусгасан байдаг.


            Сургалтын  хөтөлбөрийн  хүрээнд  тодорхойлсон  агуулгын  хүрээг  ,  үнэлгээний  шалгуурт  тодорхойлсон
            агуулгын  хүрээг  (content  framework)  хэлний  түвшин  бүрээр  ерөнхийлэн  харуулбал  анги  ахих  тутам
            агуулгын хүрээ өсөн нэмэгдэж байна.



             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17