Page 11 - Англи хэл
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                                                                                     Зураг 1.
                                                 ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ


                                  ОНОШЛОХ                ЯВЦЫН
                                   ҮНЭЛГЭЭ              ҮНЭЛГЭЭ          ҮР ДҮНГИЙН/ЭЦСИЙН
                                                                              ҮНЭЛГЭЭ



                          Харилцан үнэлгээ   Өөрийн үнэлгээ           нэгж, бүлэг    улирал, жилийн

                                                                    сэдвийн үнэлгээ   эцсийн үнэлгээ
                                     Багшийн үнэлгээ                                    үнэлгээ


                                      Эргэх холбоо

            Суралцагчдыг оношлох, явцын ба үр дүнгийн үнэлгээгээр үнэлнэ.
            •  Оношлох  үнэлгээ  (Diagnostic  Assessment)  нь  сурах  үйл  ажиллагаанд  тулгарч  байгаа  бэрхшээл,
               түүний шалтгааныг тодорхойлох зорилгоор хичээлийн жил, хагас жил, улирал, бүлэг сэдвийн эхэнд
               сурагчийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тандаж илрүүлэхэд чиглэнэ.
            •  Явцын  үнэлгээ  (Formative  assessment)  нь  сурагчийн  ахиц,  хөгжлийн  талаар  мэдээлэл  цуглуулах,
               суралцахуйг  дэмжих,  сайжруулах  зорилгоор  хичээл  сургалтын  явцад  тогтмол  хийгдэж,  багш,
               сурагч, эцэг эхэд мэдээлэл өгөх, эргэх холбоо бий болгоход чиглэнэ.

            •  Үр дүнгийн үнэлгээ (Summative assessment) нь сурагчийн тухайн хичээлийн жил, хагас жил, бүлэг
               сэдвийн  хүрээнд  эзэмшсэн  мэдлэг,  чадварын  түвшинг  тогтоох,  хандлага  төлөвшилд  үнэлэлт,
               дүгнэлт өгөхөд чиглэнэ. Анги дэвших болон  төгсөх шалгалтаар сургалтын хөтөлбөрийн үнэлгээний
               зорилт, шалгуур, жинг үндэслэн үр дүнгийн үнэлгээ хийнэ.


            1.2   ГАДААД ХЭЛНИЙ СУДЛАГДАХУУНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУРЫГ
                    БОЛОВСРУУЛСАН АРГА ЗҮЙ

            Аливаа гадаад хэлний сургалт нь суралцагчдыг хэлэхүйн дөрвөн чадварт (сонсох, ярих, унших, бичих)
            сургах  зорилго  тавьдаг  тул  тэдгээрийг  судлагдахууны  үнэлгээний  нэгжээр  сонгон  тодорхойлсон.
            Үнэлгээний нэгж нь нэгж хичээлээс ялгаатай. Үнэлгээний нэгж нь тухайн агуулгын хувьд сурагчдын
            эзэмшсэн  мэдлэг,  чадварыг  илрүүлэн  дүгнэх  шалгуурыг  нэгтгэсэн  нэгж  бол,  нэгж  хичээл  нь
            сургалтын  хөтөлбөрийн  агуулгыг  томсгон  дидактик  нэгжид  хуваасан  шийдэл  бүхий  агуулгын
            хуваарилалт юм.

              Үнэлгээний нэгж

               Үнэлгээний нэгж гэдгийг тухайн ангийн агуулгын хувьд суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг
               илрүүлэн дүгнэх шалгуурын нэгтгэл гэж ойлгож болно.

            Дараах схемээс суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуурыг гаргасан дарааллыг харж болно.
                                                                                                     Зураг 2.


                Суралцахуйн         Үнэлгээний        Суралцахуйн          Үнэлгээний         Гүйцэтгэлийн
                  зорилт              нэгж               үр дүн             шалгуур           хүрэх түвшин







                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16