Page 10 - Англи хэл
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














            Нэг. Үнэлгээний шалгуурыг

            хэрэгжүүлэх арга зүйн
            зөвлөмж








            1.1.   СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ
                    ОЙЛГОЛТ

            Боловсролын  чанарын  асуудал  нь  үнэлгээтэй  салшгүй  холбоотой
            бөгөөд  сурагчдын  сурах  хүсэл  тэмүүллийг  бадрааж,  сурах  үйл
            ажиллагаанд  нь  идэвхжүүлж  суралцахуй,  багшийн  заах  арга
            зүйг  сайжруулахад  оршино.  Сургалтын  төлөвлөгөө,  сургалтын
            хөтөлбөрийн  хэрэгжилт,  шинэчлэн  сайжруулахад  хэрэгцээтэй
            мэдээллийг тодорхойлох, олж авах, хангах үйл явцыг үнэлгээ гэнэ.
            /Source: Kemmis, 1989, p.117/.
            Суралцагчийн  үнэлгээ  гэдэгт  сурлагын  амжилтын  түвшинг
            тогтоох, мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг
            бодитой  үнэлэх  тэдэнд  тулгарч  буй  бэрхшээлийг  илрүүлж
            дэмжлэг  үзүүлэх,  урамшуулах  үйл  явцыг  ойлгоно.  Суралцагчийн
            үнэлгээ  нь  тухайн  сургалтын  хөтөлбөрийн  хүрээнд  эзэмшвэл
            зохих  мэдлэг,  чадвар,  хандлага  төлөвшил  буюу  хүрэх  үр  дүнг
            тодорхойлсон “шалгуур”- т суурилсан байна.
            Шалгуурт суурилсан үнэлгээний зорилт нь сургалтын хөтөлбөрийн
            суралцахуйн  зорилтод  үндэслэсэн  байна.  Шалгуурт  суурилсан
            үнэлгээ  нь  суралцагчийн  гүйцэтгэлийг  бусад  суралцагчын
            гүйцэтгэлтэй  бус  зөвхөн  өөрийн  өмнөх  гүйцэтгэлтэй  харьцуулж
            үнэлэн  дүгнэх  юм.  Ерөнхий  боловсролын  сургуульд  одоогоор
            шалгуурт суурилсан гурван төрлийн үнэлгээг ашиглаж байна.




















             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15