Page 11 - Орос хэл
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              Үнэлгээний нэгж


               Үнэлгээний  нэгж  гэдгийг  тухайн  ангийн  агуулгын  хувьд  сурагчдын  эзэмшсэн  мэдлэг,
               чадварыг илрүүлэн дүгнэх шалгуурын нэгтгэл гэж ойлгож болно.


            Орос  хэлний  хичээлийн  үнэлгээний  нэгжийг  сурагчийн  орос  хэлээр  мэдээллийг  хүлээн  авах
            /сонсох, унших/, хүлээн авсан мэдээллээ боловсруулан бүтээлчээр илэрхийлэх /ярих, бичих/ чадварыг
            интеграцчилан Сонсох – бичих, Сонсох – ярих, Унших –ярих, Унших – бичих гэж тодорхойлсон.

              Суралцахуйн үр дүн

               Суралцахуйн үр дүн гэдэг нь тухайн хичээл, хөтөлбөрийг судалсны эцэст сурагчид юу мэддэг,
               чаддаг болсон байхыг тодорхойлсон  тусгай илэрхийлэл юм.

            Орос  хэл  судлагдахууны  үнэлгээний  шалгуурыг  боловсруулахдаа  VII-XII  анги  тус  бүрийн  сургалтын
            хөтөлбөрийн  агуулга  болох  суралцахуйн  зорилтыг  багцалж,  хэлэхүйн  үндсэн  чадваруудын  хослолд
            тулгуурлан суралцахуйн үр дүнг тодорхойлсон.

              Үнэлгээний шалгуур

               Үнэлгээний  шалгуур  нь  сурагчийн  ажлыг  хэмжих  жишиг  стандартын  цогц  бөгөөд  сурагч
               суралцахуйн үр дүнд хүрсэн үү, үр дүнд хүрэхийн тулд юу хийж чаддаг болсон байх вэ? гэдгийг
               илэрхийлнэ.


                            Суралцахуйн үр дүнгээс үнэлгээний шалгуурыг боловсруулсан болно.

                    Үнэлгээний шалгуурт юуг, хэрхэн, яаж үнэлэхийг тусгасан байдаг ба  хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй
            (Sadler, 1987). Үүнд:
                  1.  Шалгуур - юу хийх ёстой вэ? гэдэг асуултад хариулна.
                  2.  Гүйцэтгэлийн үзүүлэлт – яаж хийх ёстой вэ? асуултад хариулагдана.
            Суралцахуйн үр дүн тус бүрээс үнэлгээний шалгуурыг гаргаж, шалгуур тус бүрийг 4 түвшнээр ангилан
            гүйцэтгэлийн  хүрэх  түвшинг  боловсруулсан.  Орос  хэл  судлагдахууны  үнэлгээний  шалгуурын  тоон
            үзүүлэлтийг харуулбал:
                                                 Хүснэгт 1. Орос  хэлний судлагдахууны үнэлгээний шалгуурын тоо

                                                                               Суралцахуйн үр дүнгээс
                                           Үнэлгээний нэгж бүрийн
                         Суралцахуйн     суралцахуйн үр дүнгийн тоо            гаргасан шалгуурын тоо
                Анги      зорилтын                                            /үнэлгээний нэгж бүрээр/
                             тоо       Сонсох- Сонсох- Унших- Унших- Сонсох- Сонсох- Унших-         Унших-
                                       бичих     ярих    ярих    бичих    бичих    ярих     ярих     бичих
                  7           48          1        3       3       2        2        3        4        3

                  8           49          1        2       3       3        1        3        5        4

                  9           49          1        2       2       1        1        2        3        3
              10/заавал       44          1        1       2       2        1        5        6        4
               судлах
             11 /заавал       44          1        1       2       2        1        1        4        3
               судлах



                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16