Page 10 - Орос хэл
P. 10

ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ

             ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
 ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ           ЯВЦЫН                  ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
                           ҮНЭЛГЭЭ
                                              ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ


 Хичээлийн              Сургалтын явцад                  ЯВЦЫН
                                                                Улирал,
 жил, хагас   Бүлэг   ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ           Нэгж, бүлэг     жилийн          ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
                                                        ҮНЭЛГЭЭ
 жил,   сэдвийн                                   сэдвийн       эцсийн
 улирлын   эхэнд                                  үнэлгээ       үнэлгээ
 эхэнд
                   Харилцан         Өөрийн           Сургалтын явцад
                    Хичээлийн
                   үнэлгээ          үнэлгээ                                   Нэгж, бүлэг    Улирал,
                    жил, хагас     Бүлэг                                                      жилийн
                       жил,   Багшийн                                           сэдвийн       эцсийн
                                  сэдвийн
                     улирлын  үнэлгээ  эхэнд                                    үнэлгээ       үнэлгээ
                      эхэнд
                                                Харилцан          Өөрийн
                                                 үнэлгээ          үнэлгээ
                                                         Багшийн
                         Эргэх холбоо                     үнэлгээ





                                                      Эргэх холбоо



            Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг оношлох, явцын ба үр дүнгийн үнэлгээгээр үнэлнэ.

            •   Оношлох  үнэлгээ  (Diagnostic Assessment)  нь  сурах  үйл  ажиллагаанд  тулгарч  байгаа  бэрхшээл,
                түүний  шалтгааныг  тодорхойлох  зорилгоор  хичээлийн  жил,  хагас  жил,  улирал,  бүлэг  сэдвийн
                эхэнд сурагчийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тандаж илрүүлэхэд чиглэнэ.
            •   Явцын  үнэлгээ  (Formative assessment)  нь  сурагчийн  ахиц,  хөгжлийн  талаар  мэдээлэл  цуглуулах,
                суралцахуйг  дэмжих,  сайжруулах  зорилгоор  хичээл  сургалтын  явцад  тогтмол  хийгдэж,  багш,
                сурагч, эцэг эхэд мэдээлэл өгөх, эргэх холбоо бий болгоход чиглэнэ.
            •   Үр  дүнгийн  үнэлгээ  (Summative  assessment)  нь  сурагчийн  тухайн  хичээлийн  жил,  хагас  жил,
                бүлэг  сэдвийн  хүрээнд  эзэмшсэн  мэдлэг,  чадварын  түвшинг  тогтоох,  хандлага  төлөвшилд
                үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэнэ. Анги дэвших болон  төгсөх шалгалтаар сургалтын хөтөлбөрийн
                үнэлгээний зорилт, шалгуур, жинг үндэслэн үр дүнгийн үнэлгээ хийнэ.


            1.2   ГАДААД ХЭЛНИЙ СУДЛАГДАХУУНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУРЫГ
                    БОЛОВСРУУЛСАН АРГА ЗҮЙ

            Аливаа  гадаад  хэлний  сургалт  нь  сурагчдыг  хэлэхүйн  дөрвөн  чадварт  (сонсох,  ярих,  унших,  бичих)
            сургах  зорилго  тавьдаг  тул  тэдгээрийг  судлагдахууны  үнэлгээний  нэгжээр  сонгон  тодорхойлсон.
            Үнэлгээний  нэгж  нь  нэгж  хичээлээс  ялгаатай.  Үнэлгээний  нэгж  нь  тухайн  агуулгын  хувьд
            сурагчдын  эзэмшсэн  мэдлэг,  чадварыг  илрүүлэн  дүгнэх  шалгуурыг  нэгтгэсэн  нэгж  бол,  нэгж
            хичээл  нь  сургалтын  хөтөлбөрийн  агуулгыг  томсгон,  дидактик  нэгжид  хуваасан  шийдэл  бүхий
            агуулгын хуваарилалт юм.

            Дараах схемээс суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуурыг гаргасан дарааллыг харж болно.


                Суралцахуйн         Үнэлгээний         Суралцахуйн         Үнэлгээний         Гүйцэтгэлийн
                  зорилт               нэгж               үр дүн             шалгуур          хүрэх түвшин







             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15