Page 30 - Himi - 1217
P. 30
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
16. Гексан ба 2,2-диметилбутаны харьцангуй молекул масс адил боловч буцлах цэг нь өөр, харгалзан
69°C, 49°C байдаг. Үүний шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ? (СҮДШ 11.3.3.1в, ГТ III-IV)
A. Гексаны молекулд агуулагдах электроны тоо их учраас молекул хоорондын хүч их.
Б. Гексаны молекулын хооронд үүсэх диполь-диполийн хүч их байна.
В. Гексаны молекул дахь ковалентын холбоо хүчтэй учраас тэдгээрийг салгахад их энерги
шаардагдана.
Г. Гексаны молекулын гадаргуугийн талбай их учраас дисперсийн хүч их байдаг.
17. 1.0 атм даралтанд байгаа 4.0 л хийг 0.85 л эзлэхүүнтэй болтол шахав. Хэрэв температурыг тогтмол
хадгалсан бол хийн даралт ямар болох вэ? (СҮДШ 11.3.4.1б, ГТ V-VI)
a) 0.15 атм b) 4.7 атм c) 0.21 атм d) 3.4 атм
18. Хий агуулж буй саванд хийг нэмж хийхэд саван дахь хийн даралт яагаад нэмэгддэг вэ? (СҮДШ
11.3.4.1а, ГТ III-IV)
А. Хийн жижиг хэсгийн тоо ихсэж байгаа учир савны ханатай мөргөлдөх тоо ихэснэ.
Б. Хийн молекулын тоо ихэссэнээр температур, улмаар даралт ихэснэ.
В. Хийн эзлэхүүн ихсэхийн хэрээр жижиг хэсгүүд хоорондоо болон савны ханатай мөргөлдөх
хүч ихэснэ.
Г. Хийн даралт ихсэхийн хэрээр эзлэхүүн нь багасна.
19. Идеал хийн шинж чанарыг зөв илэрхийлсэн хариултыг сонгоно уу. (СҮДШ 11.3.4.1а, ГТ I-II)
А. Харимхай мөргөлдөлтийн үед хийн нийт кинетик энерги буурна.
Б. Харимхай мөргөлдөлтийн үед хийн нийт кинетик энерги өснө.
В. Молекул хоорондын хүч тэгтэй тэнцүү буюу хоорондоо таталцахгүй.
Г. Молекулын хувийн эзлэхүүн тэдгээрийн хоорондын зайтай харьцуулахад маш их
20. Даралт, температурын ямар хязгаарт бодит хийн шинж чанар идеал хийн шинжээс хазайх вэ?
Яагаад? (СҮДШ 11.3.4.1а, ГТ VII-VIII)
А. Маш бага даралт, их температурт бодит хийн молекулуудын хоорондох зай ихэссэнээр
молекул хоорондын хүч болон эзлэхүүн мэдэгдэхүйц багасдаг тул идеал хийн шинжээс
гаждаг
Б. Бага даралт, их температурт бодит хийн молекулуудын хоорондох зай багассанаар молекул
хоорондын хүч болон эзлэхүүн мэдэгдэхүйц нэмэгддэг тул идеал хийн шинжээс гаждаг
В. Их даралт, бага температурт бодит хийн молекулуудын хоорондох зай ихэссэнээр молекул
хоорондын хүч болон эзлэхүүн мэдэгдэхүйц багасдаг тул идеал хийн шинжээс гаждаг
Г. Маш их даралт, бага температурт бодит хийн молекулуудын хоорондох зай багассанаар
молекул хоорондын хүч болон эзлэхүүн мэдэгдэхүйц нэмэгддэг тул идеал хийн шинжээс
гаждаг
ЗАДГАЙ ДААЛГАВАР 1
Аммиак (NH ) нь өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий бөгөөд усанд уусаж суурилаг уусмал
3
үүсгэдэг хий юм. Бидний өдөр тутмын амьдралд бордоо, хөргүүр, эм, гэр ахуйн цэвэрлэгч зэрэгт өргөн
хэрэглэгддэг.
Хлорометан (CH Cl) нь өнгөгүй шатамхай хий бөгөөд ахуй амьдралд өргөн хэрэглэдэггүй боловч
3
химийн үйлдвэрт чухал урвалж болдог.
а) Аммиакийн молекул дахь химийн холбоог цэг-хэрээс диаграммаар дүрсэлнэ үү. (СҮДШ 11.3.1.1а,
Г Т I - I I ) [ 1 ]
Цахилгаан сөрөг чанар нь ковалентын холбоогоор холбогдсон атомууд дундын хос электроныг
өөртөө татах чадварыг харуулсан хэмжигдэхүүн юм. Үелэх хүснэгтийн үеийн дагуу цахилгаан сөрөг
чанар ихсэж, бүлгийн дагуу буурдаг. Зарим элементийн цахилгаан сөрөг чанарын тоон холбогдлыг
хүснэгтээр өгчээ.
26