Page 20 - MT _suuri -1217
P. 20
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Бүдүүвч 2. Мэдлэг, чадвар, хэрэглээний хамаарал
Чадвар • Сурагчид мэдлэг, чадвараа
• ... технологи гэж юу вэ, үр Бүтээх үйл ажиллагаа бодит амьдрал дээр хэрэглэх
нөлөө, технологийн ёс зүй шаардлагатай.
ба ёс суртахуунтай хэрэглээ, • Бүтээх үндсэн хэрэгсэл ба • Мэдээлэлд шүүмжлэлтэй хандах,
• Мэдээллийн хэрэгсэл, аргуудыг ашиглахад асуудал шийдвэрлэх, судалгаа
аюулгүй байдлын асуудлууд шаардагдах чадварууд хийх, хүмүүстэй харилцах
• ... технологитой ажиллах орно.
үндсэн үйлдлүүдийг • Бичвэр бичиж оруулах
ойлгоно. • МХХТ ашиглан мэдээлэл Хэрэглээ
цуглуулах гэх мэт Харилцаа, бүтээлч ба
Мэдлэг шүүмжлэлт сэтгэлгээ,
Үндсэн үйлдлүүд, шийдвэр гаргах, асуудал
мэдлэг ба ойлголтууд шийдвэрлэх
Бүдүүвч 2-ыг үр дүнгийн үнэлгээний даалгавар боловсруулахад тухайн нэгж сэдвийн хүрээнд
эзэмшсэн байх, мэдлэг чадвар, хэрэглээг тодорхойлж, шалгалтын сэдэв зохиоход ашиглаж болно.
Хүснэгт 8-д төлөвлөсний дагуу бүлэг сэдвийн үр дүнгийн шалгалтын сэдэв А, Б хоёр хэсэгтэй бөгөөд
А хэсэгт мэдлэг ойлголтыг шалгах нөхөх, сонгох даалгавар бүхий 11 сорил, Б хэсэгт компьютероор
гүйцэтгэх суралцагчийн чадварыг илрүүлэх хэрэглээний интеграци задгай даалгаврыг орууллаа.
“Баримт бичиг боловсруулах технологи” сэдвийн үнэлгээний даалгавар
А. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн суурь мэдлэг, ойлголт (40%)
1. Эхийг ажиглан, өгүүлбэрийг гүйцээж нөхөж бичнэ үү.
Дараах эхэд 2 цогцолбор,
2 догол мөр байна.
Эхний өгүүлбэрт 6 үг
байна. Эхийн сүүлийн
өгүүлбэрийн доогуур
зурсан байна. (4 оноо)
2. Тохирох үгийг нөхөж бичнэ үү.
Үг бүрийн дараа нэг сул зай, өгүүлбэрийн дараа (цэг) тавьж нэг сул зай авна. Хаалт доторх
өгүүлбэрт цэг тавихгүй. Зураас авсан тохиолдолд хоёр талд нь зай авахгүй, хашилт, хаалт
нээгээд зай авахгүй бичнэ. Өгүүлбэрийг шинэ мөрөөс эхлэхдээ Enter товчийг дарж мөр
шилжүүлнэ. Догол авах бол Tab товчийг дарна. (8 оноо)
3. Алдааг олж зурна уу. (5 оноо)
Мазаалай нь зөвхөн Монголын говь цөлд амьдардаг дэлхийд цор ганц баавгай, улаан
номд орсон амьтан юм (http://www.mazaalai.org.).1960–аад онд 15-20 толгой, 1970-аад
оны дундуур 20 гаруй, 1980-аад оны сүүлээр 50-60, 1990-ээд оны эхээр 30 гаруй, 2013 онд
22 толгой болсон байна.
4. Гарын үндсэн байрлалд ордог үсгүүдийг сонгоно уу. (3 оноо)
А Х Б Т И У Д П Й
16