Page 25 - MT _suuri -1217
P. 25
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Дөрөв. Анхаарах зүйл,
санамж
Энэхүү “Суурь боловсролын мэдээллийн технологи хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг
хэрэгжүүлэх зөвлөмж”-ийн өмнөх гурван бүлэгт 6-р ангийн “Баримт бичиг боловсруулах
технологи” сэдвээр жишээлэн хөтөлбөрийн суралцахуйн зорилт, суралцахуйн үр дүн, үр дүнг
үнэлэх шалгуурын холбоо хамаарал, хэрэгжүүлэх үйл явцыг бүрэн харуулахад төвлөрч, ерөнхий
байдлаар байж болох нэгж, ээлжит хичээлийн үнэлгээний нэгэн хувилбарыг санал болгосон
болно.
ЕБС-ын “Суралцагчийн үнэлгээ нь тухайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг,
чадвар, хандлага төлөвшил буюу хүрэх үр дүнг тодорхойлсон “шалгуур”-т суурилсан байна”
3
гэж үзээд энд зөвхөн шалгуурт суурилсан үнэлгээ хийх арга зүйг товчхон жишээгээр авч үзлээ.
Иймд мэдээллийн технологи хичээлээр сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэгжүүлэхдээ
дараах зүйлийг анхаарч үнэлгээг хийх шаардлагатай.
1. Сургалтын үр дүнг үнэлэх СҮД шалгуур бүрийн хувьд гүйцэтгэлийн түвшинчилсэн шалгуурыг
тодорхойлохдоо эзэмшсэн байх мэдлэг чадвар, түүний хэрэглээг ялгаж тодорхойлсон байгааг
анхаарах.
Хүснэгт 12. СҮД, СҮД-ийн шалгуур
Суралцахуйн үр дүн Суралцахуйн үр дүнгийн шалгуур Шалгуурын ялгаа
6.3.1 Бичвэр мэдээллийн бүрэлдүүлэгч Мэдлэг, ойлголтын
хэсгүүдийг ялган тайлбарладаг шалгуур
Сурагч бичвэр мэдээллийг
гарын хурууны зөв 6.3.2 Компьютерт гарын хурууны зөв Мэдлэг, ойлголтын
байрлалаар хурдан, алдаагүй байрлалаар бичих технологийг тайлбарладаг. шалгуур
оруулж чаддаг болно.
6.3.3 Компьютерт бичвэр мэдээллийг гарын Чадвар (хэрэглээ)-ын
хурууны зөв байрлалаар оруулдаг. шалгуур
Сурагч бичвэр мэдээллийг 6.3.4 Бичвэр мэдээллийг хэлбэржүүлэх, мөр Мэдлэг, ойлголтын
хэлбэржүүлэлт, мөр зэрэгцүүлэх үйлдлийг тайлбарладаг. шалгуур
зэрэгцүүлэлт хийх замаар
баримт бичгийн шаардлагад 6.3.5 Бичвэр мэдээллийг боловсруулахдаа Чадвар (хэрэглээ)-ын
нийцүүлэн боловсруулж хэлбэржүүлэх, мөр зэрэгцүүлэх командыг шалгуур
чаддаг болно. гүйцэтгэдэг.
3 БҮТ, 2018, “Ерөнхий болосвролын суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх
зөвлөмж”
21