Page 24 - Түүх
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР



                                                        ОРШИЛ

                 Суралцагчийн  үнэлгээ  нь  сурлагын  ахиц,  амжилтыг  үнэлж,  сургалтын  арга  хэлбэр,  зохион
            байгуулалтад тохируулга хийх; анги дэвших болон сургууль төгсөх шалгалт (цаашид “улсын шалгалт”
            гэх) нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлж, сургуулийн үйл ажиллагаа, багшийн арга
            зүй,  ур  чадварыг  сайжруулахад  чиглэдэг  бол  боловсролын  чанарын  үнэлгээ  нь  боловсролын  чанар,
            үр  дүнг  тодорхойлж,  бодлого,  төлөвлөлтийг  боловсронгуй  болгоход  чиглэдэг.  Ерөнхий  боловсролын
            сургуулийн  суралцагчийн  болон  сургалтын  чанарын  үнэлгээний  журамд  зааснаар  “Суралцагчийн
            үнэлгээ  нь  оношлох,  явцын,  үр  дүнгийн  гэсэн  төрөлтэй  байх  бөгөөд  үнэлгээ  нь  шалгуурт  суурилсан
            байна. “Шалгуурт суурилсан үнэлгээ” нь суралцагчийн амжилтын түвшинг хүрэх үр дүнтэй харьцуулан
            үнэлэхэд  чиглэнэ.  Хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуурыг  боловсролын  түвшин,  анги,  хичээл
            бүрээр боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага
            хамтран боловсруулж, батална.” гэжээ.
                        Дээрх журамд үр дүнгийн үнэлгээг тухайн хичээл, судлагдахууны агуулгын хүрээнд 8 түвшинтэй
            байхаар заасан бөгөөд бид энэхүү түүхийн хичээл сургалтын үр дүнгийн үнэлгээний шалгуур тус бүрийг
            гүйцэтгэлийн 4 түвшинтэйгээр боловсруулсан болно.
                 Түүхийн хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг дараах байдлаар боловсрууллаа. Үүнд:
            1.Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудыг үнэлгээний нэгжид багцалсан. Ингэхдээ дараах
            арга замыг ашигласан.
                    - Түүхийн үечлэлийн дагуу, түүхийн үйл явдлаар багцлах;
                    - Түүхийн шинжлэх судлах арга барил, түүхэн бахархал, үнэт зүйлсээр багцлах;
                    - Агуулгын хувьд бүгдийг бус цөм (чухал) агуулгыг анхаарах зэрэг болно.
            Тухайлбал,  VII  ангид  судлах  IV-XV  зууны  Монгол  Улсын  түүхийн  агуулгыг  үнэлгээний  нэгжид  дараах
            байдлаар багцалсан.
                    - “Монголын нийгэм, соёл”
                  - Харин Чингис хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн уламжлал, үнэт зүйлс, түүнийг
            өвлөх, бахархахтай холбоотой суралцахуйн үр дүнг 5 дахь үнэлгээний нэгжид тодорхойлсон.
            Үнэлгээний нэгж нь суралцахуйн үр дүнг илрүүлэх шалгуур боловсруулахад зориулсан бөгөөд зарим
            үнэлгээний нэгж нь нэгж хичээлийн сэдэвтэй давхцаж болох юм. Мөн анги бүрт “Түүхийг судалж сурцгаая
            (VI  анги)”,  “Түүхийн  цаг  хугацаа  (VII  анги)”,  “Түүхийг  шинжлэн  судлах  нь  (Х  анги)”  гэсэн  үнэлгээний
            нэгжийг тодорхойлсныг анхаарах хэрэгтэй. Энэ нь сургалтын хөтөлбөрийн үндсэн зорилгын нэг болох
            түүхийг шинжлэн судлах арга барилыг сурагчид эзэмшиж буй эсэхийг илрүүлэхэд ач холбогдолтой гэж
            үзсэн болно.
            2. Үнэлгээний нэгж тус бүрийн хүрээнд сурагчийн хүрсэн байх 1-3 суралцахуйн үр дүн (СҮД)-г дараах
            шаардлагыг харгалзан тодорхойлохыг хичээлээ. Үүнд:
                   - Түүхэн үзэгдэл үйл явдлын шалтгаан, үйл явдал, үр дагавар, холбоо хамаарал, нөлөөлөл,
            өөрчлөлтийг илрүүлж сурсан байх;
                   - Түүхэн үйл явдлыг орон зай, цаг хугацааны хамааралд нь түүхийн асуултын дагуу танилцуулах,
            жишээ гаргах, тайлбарлах, тодорхойлох, түүхэн тайлбар боловсруулж сурсан байх;
                   - Олон эх сурвалж, баримт мэдээллийг ашиглаж сурсан байх зэрэг болно.
            Тухайлбал, дээр дурдсан “Монголын нийгэм, соёл” үнэлгээний нэгжийн хүрээнд дараах СҮД-г
            хангахаар тодорхойлсон байна.
                     -“VI-XY зууны Монгол Улсуудын  төр, нийгэм, соёл нь цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөн
            хөгжсөнийг холбогдох эх сурвалжид тулгуурлан тодорхойлно.”
                     - “Монголын эзэнт улсуудыг монголчуудын байгуулсан улс болохыг олон эх сурвалжид тулгуурлан
            тодорхойлно.”
            3. СҮД бүрт түүнд хүрч чадсан эсэхийг илрүүлэхүйц 1-4 шалгуурыг (СҮД-ийн шалгуур) боловсруулсан.
            Ингэхдээ a) суралцахуйн үр дүн, түүний танин мэдэхүйн түвшинд нийцсэн байх, б) хэмжигдэхүйц байх
            в) суралцагчийг үнэлэх мэдлэг, чадвар, арга барилыг оновчтой тодорхойлох зэрэг шаардлагыг хангахыг
            хичээсэн болно.
            4. Эцэст нь СҮД-ийн шалгуур бүрээр сурагчийн гүйцэтгэлийг 4 түвшнээр, түвшин бүрт 1-2 үзүүлэлтээр
            тодорхойллоо. Ингэхдээ СҮД-ийн шалгуурын танин мэдэхүйн түвшинд тохируулах, сурагчийн юуг, хэрхэн
            гүйцэтгэсэн байхыг оновчтой тодорхойлохын оролдлоо.









           22
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29