Page 10 - Эрүүл мэнд
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            байдал  шийдвэрлэгдсэн  байх  тэр  цаг  мөч  бөгөөд  энэ  нь  ямар  байдлаар  шийдвэрлэгдсэн  байхыг
            томьёолсон  томьёоллыг хүрэхийг хүсэж буй нөхцөл байдал гэж үзэж болно.
            Одоогийн  болон  хүрэхийг  хүсэж  буй  нөхцөл  байдлыг  тодорхойлсны  дараа  эдгээрийн  хооронд  ямар
            зөрүү  байгааг  илрүүлнэ.  Үүний  тулд  одоогийн  нөхцөл  байдлаас  хүсэж  буй  нөхцөл  байдалд  хүрэхэд
            юу  дутаад  байгааг  олж  тогтооно.  Өөрөөр  хэлбэл,  дээрх  хоёр  нөхцөл  байдлын  зөрүүг  үүсгэж  буй
            шалтгааныг тодорхойлно.
            Ийнхүү  тус  шалтгаан  бүхий  зөрүүг  олж  илрүүлэн,  түүнийг  хэрхэн  нөхөхийг  томьёолсон  томьёолол
            нь  суралцахуйн  үр  дүн  болно.  Энэ  нь  сурагчдын  эрүүл  мэндийн  боловсролын  хэрэгцээтэй  нягт
            уялдаатай юм.
            Зөрүү  нөхөгдөж,  өөрчлөлт  гарсан  эсэхийг  буюу  хүссэн  үр  дүндээ  хүрсэн  эсэхийг  тодорхойж  буй
            байдал нь үнэлгээ юм. Тус өөрчлөлтийг хэрхэн хэмжихийг илэрхийлж буй зүйл нь үнэлгээний арга юм.
            Бэлгийн  болон  нөхөн  үржихүйн  эрүүл  мэнд  нэгжийн  хүрээнд  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа
            дээрх  зөрүүг  нөхөх  зарчмыг  баримтлахын  зэрэгцээ  бэлгийн  боловсролын  чиглэлээр  хүүхэд  өсвөр
            үеийнхний нас, сэтгэл зүйн онцлогтой уялдуулан зөвлөмжилсөн олон улсын зөвлөмжид тулгуурласан
            болно.
            Дээрх зүйлийг жишээний хамтаар дараах хүснэгтээр харуулж байна.
            Хүснэгт 1.


                                Хүрэхийг
                Одоогийн        хүсэж буй    Илэрсэн зөрүү   Мэдлэг, чадвар, хандлагын   Суралцахуйн үр дүн
              нөхцөл байдал  нөхцөл байдал                      улмаас үүссэн зөрүү


                                            Ямар байгаа                                Хичээлийн үйл
             Одоо  юу  болж   Юу болох      болон ямар байх  Та одоогийн нөхцөл байдлыг   ажиллагаанд
             байна вэ? /одоо   ёстой вэ? /  ёстой хоёрын    ямар учраас  байгаа гэж    оролцсоны үр дүнд
                             ямар байх
                                                                                       сурагчид юу чаддаг
             ямар байна вэ?  ёстой вэ?      зөрүү, ялгаа нь   боддог вэ?               болсон байхыг та хүсэж
                                            юу вэ?
                                                                                       байна вэ?
                             Өсвөр          Тэд хэрхэн      М: харилцаанд юуг анхаарах   Эрх, үүрэг, хүсэлт
                                                            хэрэгтэйг мэдэхгүй
             Өсвөр насныхан   насныхан      харилцвал үр    Ч: бусадтай зөвшилцөж, үр   хэрэгцээ, хил хязгаарыг
             бусадтай үр     бусадтай       дүнтэй харилцаа  дүнтэй харилцаж чадахгүй  харгалзан бусадтай
             дүнтэй харилцаж  үр дүнтэй
             чадахгүй байна  харилцаж       болохыг         Х: өөрийн болон бусдын эрх   зөвшилцөн, үр дүнтэй
                             чаддаг байх    мэддэггүй       үүрэг, хил хязгаар, хүсэлт   харилцаж чаддаг болно.
                                                            хэрэгцээг бодолцдоггүй

            Үнэлгээний шалгуурыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан болно. Үүнд:
                 Нэгж хичээлийг судалснаар сурагчдад бодитой ямар өөрчлөлт гарахыг тооцоолох
                 Багш тухайн өөрчлөлтийг хэрхэн үнэлэхээ тодорхойлох
                 Бодит чадварын үнэлгээг орхигдуулахгүй байхад анхаарах
                 Агуулга, үйл явц, чанар, үр нөлөөг үнэлэхэд чиглэгдсэн байх

            Гүйцэтгэлийн 4 түвшинг боловсруулахдаа дараах зарчимд тулгуурласан. Үүнд:
                 Гүйцэтгэлийн түвшин тус бүр нь сурагчдын бодит байдлыг үнэлэх боломжтой байх ба оноожуулах
                  боломжтой байх
                 Цогц байх буюу гүйцэтгэлийн чанарын талаар дүгнэлт хийх боломжтой байх
                 Үнэлгээний шалгуурт суурилсан байх буюу түүний цар хүрээнээс хэтрэхгүй байх
            Бид  бүрэн  дунд  боловсролын  түвшинд  10  дугаар  ангийн  “Бэлгийн  болон  нөхөн  үржихүйн  эрүүл
            мэнд”  нэгжийг  сонгон  авч,  тус  нэгжийн  хүрээнд  үнэлгээг  хэрхэн  хийх  талаар  энэхүү  зөвлөмждөө
            тусгасан. Үнэлгээний даалгаврыг боловсруулахдаа дараах үзэл баримтлалыг мөрдлөг болгосон.



             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15