Page 29 - Дизайн технологи
P. 29
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнгээс агуулгын хэрэгжилтийн талаарх чанарын мэдээллийг
цуглуулж багшлахуйг сайжруулах боломжтой юм. Тухайлбал:
Янз бүрийн түвшний чадвартай суралцагчдад зориулж багш сургалтандаа ялгаатай түвшний даалгавар
боловсруулан ашигласнаар тэдэнд тодорхой хэмжээгээр мэдлэг, чадвараа ахиулан хөгжүүлэх
боломж олгоно. Ялгаатай түвшний даалгавар нь суралцагчдад тодорхой хэмжээгээр “амжилт”
гаргаж буйг нь мэдрүүлэн, цаашид өөрийн мэдлэг, чадвартаа ахиц гаргаж өөрийгөө хөгжүүлэх
идэвхи сонирхол төрүүлэх юм. Ялгаатай түвшний даалгаврыг ээлжит хичээлийн аль ч үе шатанд
хэрэглэж болно.
Багшийн боловсруулсан ялгаатай түвшний даалгавраас суралцагч өөрөө сонгох ба түвшний даалгавраа
биелүүлж чадсан тохиолдолд суралцагч өөрийгөө сорьж, дараагийн түвшний даалгаврыг сонгон
гүйцэтгэж явцын үнэлгээгээ ахиулах боломжтой.
Жишээлбэл: VIII ангийн “Дизайн зураг зүй” бүлэг сэдвийн “ДТ8.1.ҮД1.Ш2. Зураг зүйн дүрэм стандартаар
деталийн аксонометр проекцын аргаар зурдаг.” үнэлгээний шалгуураар үнэлэхдээ дараах маягаар
ялгаатай түвшний даалгавар ажиллуулж болно.
I түвшин: Зураг зүйн дүрэм стандартын дагуу деталийн аксонометрын (диметр, изометр) проекцын
тэнхлэгийг Х, Y, Z) байгуулдаг.
Даалгавар 1: Аль проекцын тэнхлэг дээр уртын хэмжээ өөрчлөлттэй зурагддаг вэ? 1 оноо
А.Изометр проекцын тэнхлэг Б.Диметр проекцын тэнхлэг В.Тэгш өнцөгт проекцын тэнхлэг
II түвшин: Зураг зүйн дүрэм стандартын дагуу деталийг диметрийн проекцын тэнхлэг дээр зурдаг.
Даалгавар2: Өгөгдсөн деталийн диметр проекцыг зурна уу? /3 оноо/
III түвшин: Зураг зүйн дүрэм стандартын дагуу деталийг изометр проекцын тэнхлэг дээр зурдаг.
Даалгавар 3: Дараах хувилбараас 1 сонгон геометр биетийн изометр проекцыг зурна уу? 4 оноо
а. Тойрогт багтсан 6 өнцөгт пирамидын суурийн радиус 35 өндөр 70
б. Зөв гурвалжны нэг тал 20 ба өндөр 60 хэмжээтэй призм
в. Цилиндрийн суурийн диаметр 50, өндөр 65
IV түвшин: Зураг зүйн дүрэм стандартын дагуу деталийн (диметр, изометр) аксонометр проекцыг зурж,
хэмжээг хуваарилан бичдэг.
Даалгавар 4: Өгөгдсөн деталийн 3 дахь проекцыг байгуулж изометр болон диметр
проекцыг зурж хэмжээг хуваарилан бичнэ үү? 6 оноо
Сурагч дээрх түвшний даалгавруудыг хэрхэн гүйцэтгэсэн байдлыг тэмдэглэн, сурагчдад тусламж
дэмжлэг үзүүлэх ба заавар зөвлөгөө өгөх хэсэгт бичиж тэмдэглэх, ажлын төлөвлөгөө гарган
даалгаврын хувилбарууд боловсруулж үнэлгээг боловсруулахдаа дараах байдлаар дүгнэн тэмдэглэл
хөтлөх.
25